Бразилд зул сарын баярын орой нэгэн залуу хоёр ч айлаас бялуу хулгайлсныхаа дараа сая нэг юм баригджээ. Тус улсын хамгийн том хот Сан-Паулуд орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гаригаас ням гаригт шилжих шөнө гарсан уг хэргийг баярын өдрүүдээр шоронгоос түр хугацаагаар суллагдах эрх авсан хоригдол үйлдсэн байна.
"Баярын бялуу хулгайлагч" хэмээн нэрлэгдэх болсон эр амттанаас гадна хувцас, гутал, үнэртэй ус, цахилгаан бараа хулгайлжээ. Хотын баруун дүүрэгт хулгайд өртсөн хоёр байшингийн эзэн цагдаа дуудсаны дараа удалгүй хулгайчийг баривчилсан байна.
Э.Төгс
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )