Бээжингийн дунд шатны иргэдийн шүүх Хятадын төв телевиз CCTV-ийн цамхагт “гaл тавьсан” экс даргын хорих хугацааг залилангийн хэргээр 13 жилээр сунгажээ. Сюй Вэй төрийн уг телевизийн төв байран дахь барилга байгууламж хариуцсан газрын даргын албыг хашиж байжээ. Тэрбээр 2005-2007 оны хооронд CCTV-ийн хоёр охин компаниас нийт 3.2 сая юань завшсан байна.
Түүнчлэн 2008 оны наймдугаар сард CCTV-ийн удирдах газраас нэг сая юань залилсан нь тогтоогджээ. Шүүх түүний 480 мянган юанийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг телевизийн орлого болгох шийдвэр гаргажээ. Тэрбээр 2009 оны
хоёрдугаар сард Улаан дэнлүүний баяраар телевизийн цамхагт галын наадам зохиох хууль бус шийдвэр гаргасан бөгөөд энэ үеэр цамхаг галд автсан байна. Прокурорууд түүний энэ хэрэгт өнгөрөгч оны тавдугаар сард долоон жилийн хорих ял ногдуулаад байсан юм.
Харин саяхан залилангийн хэргүүдийг нь илрүүлсэн аж. Бээжингийн төвийн дүүрэгт орших телевизийн 30 давхар барилгад гарсан галын үеэр нэг гал сөнөөгч амь эрсдэж, найм нь гэмтэж бэртжээ. Цамхагт гал гарсны улмаас улсын телевиз 160 гаруй сая юанийн хохирол амсчээ.
Эх сурвалж: “Монголын үнэн”
Сэтгэгдэл ( 0 )