Япон зэвсгийн экспортоо өргөжүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 28

Японы Засгийн газар зэвсэг экспортлох хоригийг сулруулах бодолтой байгаагаа өчигдөр мэдэгдэв. 

Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Осаму Фүжимүрагийн мэдэгдсэнээр энэхүү алхам нь бусад орнуудтай хамтран зэвсгийн систем боловсруулах болон үйлдвэрлэх хамтын төсөлд оролцох, түүнчлэн цэргийн тоног төхөөрөмжийг хүмүүнлэгийн ажиллагаанд нийлүүлэх боломжийг Япон улсад олгох гэнэ.

Хэдийгээр зэвсэг нийлүүлэлтээ өргөжүүлэх ч олон улсын сөргөлдөөнийг хөөргөдөхөөс зайлсхийхийн тулд Япон улс зэвсгийн экспортонд хатуу хяналт тавих юм байна.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top