Генийн өөрчлөлттэй төрөлт юуны учир ихсэв

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 29

Есүс, Эмануэль гэх нэг биетэй хоёр толгойтой ихэр хүүхэд өнгөрсөн долоо хоногт мэндэлсэн нь дэлхий даяар сенсаци болоод байгаа билээ. Гэвч сүүлийн үед сиамын ихэр болон  төрөлхийн эмгэгтэй хүүхэд төрөх болсон нь бараг л хэвийн үзэгдэл болжээ. Урьд өмнө нь ховор тохиолддог байсан төрөлхийн эмгэгтэй хүүхдүүд төрөөд удалгүй амьдрах чадваргүйн улмаас нас бардаг байжээ. Харин сүүлийн үед дээрх эмгэгтэй хүүхдүүдийн амьдрах  чадвар  сайжирахын зэрэгцээ наслалт нь ч уртасч байна.  

Судлаач, “American Sideshow” номын зохиолч Марк Хартзман: Дээрх төрөлтүүд урьд өмнөхөөсөө нэмэгдсэн.  Долоо долоо хоног тутамд төрөлхийн эмгэгтэй буюу генийн өөрчлөлттэй хүүхэд төрж байна. Хөлгүй хүн, чонын синдром буюу нүүрэндээ үстэй хүний талаар өмнө нь цөөн дуулддаг байсан нь үүнтэй холбоотой хэмээн ярьсан байна.

Энэ жилийн эхээр 27 настай Суели Феррейра гэгч бүсгүй Бразил улсын Парайбад хоёр толгойтой хүүхэд төрүүлсэн боловч  нэгнийх нь толгойд хүчил төрөгч дутагдсаны улмаас хэдэн цагын дараа хүүхэд нас баржээ.

 Emaxhealth.com сайтат мэдээлснээр бол АНУ, БНХАУ, Чили улсад сиамийн ихрүүд хамгийн ихээр бүртгэгджээ.  Мариландын их сургуулийн судлаачдын тооцоолсноор сиамийн ихрүүд 200,000 төрөлт тутамд нэг тохиолддог юм байна.

Нью-Йоркийн “Montefiore” эрүүл мэндийн төвийн хүүхдийн мэдрэлийн мэс засалч Жеймс Гүүдрич: Орчин үеийн анагаах ухааны хөгжлийн үр дүнд сиамийн ихрүүдийг амийг аврах боломжтой болж байгаа бөгөөд тэднийг гэдсэнд байхад нь хүртэл мэдэх боломжтой.  Эрт үед сиамийн ихрүүдийг эрэмдэг гэж үзэн ил захидалууд дээр зургыг нь нийтэлдэг байсан.  Гэхдээ эрэмдэг хүүхүүдийг нуух боломжтой байсан.  Харин одоо үед буюу интернэтийн эрин үед ихрүүдийг нууна гэдэг хэцүү. Тиймээс  ихрүүдийн амийг аврахын төлөө хичээхэд л гол анхаарлаа хандуулан ажиллаж байна даа хэмээн ярьжээ.  

И.Мөнхзул  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top