Эрүүд мэндэд тустай “гажиг” зүйлс

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 29

Гар хангалга

Гар хангалга.  Тиймээ гар хангалаг танийг тайвшируулна.  Судалгаанаас үзвэл нийт өвчний 90 хувь нь стрессээс үүдэлтэй байдаг. Стрессээс гарах хамгийн сайн, шилдэг гэж хэлж болохор арга (хамгийн хөгжилтэй) юу вэ? Гар хангалга. Гар хангалга хийснээр зүрх судасны өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой юм.  Тодруулбал эмэгтэйчүүд гар хангалга хийснээр бэлгийн амьдрал идэвхитэй болно.  За тэгээд идэвхтэй болбол  муудсан зүйлгүй харин ч дээрдээд өнгө ороод байна гэсэн үг.  Харин эрчүүд гар хангалга хийвэл түрүү булчирхайн хорт хавдараас бүрэн сэргийлэх ажээ.    

Үрлэн эм

Тарианаасаа илүү эм үйлчилгээ сайтай гэсэн ойлголт хүн бүрийн ухамсарт шингэсэн байдаг.  Тухайлбал хар тамхи хэрэглэгчид ч хүртэл тариагаар мансуурахийг үр дүнтэй арга биш хэмээн үзэж үрлэн хэлбэртэйг сонгож байсан цаг саяхан юм.  Эм гэдэг хүний оюун ухаанд нөлөөлсөн хүчтэй зэвсэг юм даа.  

Инээд

Инээгээрэй!  Яг тийм. Сайхан инээд стресс болон сэтгэл гутралаас үүссэн бүх төрлийн өвчинг анагаах чадалтай гэнэ шүү. Тэр ч бүү хэл хүчээр инээсэн инээд ч хүний биед ашигтай байдаг байна. БНХАУ-н Laughing Club-н гишүүд өдөр болгон инээснийхээ дараа илүү нээлттэй, сэтгэл тайван болдогоо анзаарчээ. Тиймээс алсыг харан тас тас инээгээд байгаарай.

Авгалдай

Анхааруулга: Бөөлжиж магадгүй

Авгалдайнуудаа шархан дээрээ тавина. Хүний биед аюултай түлэгдэлт эсвэл эдгэрдэггүй гүнзгий шархыг эдгээхийн тулд ялааны авгалдайг хэрэглэхийг эмчид зөвлөж байна. Яг тийм. Тэдгээр заваан, гулжгансан амьтад таны биен дээрх шархны муудсан болон үхэжсэн хэсгийг идэх дуртай.  Энэ нь таны эрүүл мэндэд тустай.  Хүний биен дээрх шархнаас сэмлэж байгаа авгалдайг хэн ч харахыг хүсэхгүй нь тодорхой юм.  Гэхдээ эдгээр жижиг заваан амьтад үхсэн эд эс болон бактерийг устгаж мэс заслаас илүү үр дүнтэй болохоор эмч нар хүртэл санал болгоод байгаа юм шүү.

Хануур хорхой

Хануур хорхойгоор биеэ шимүүлээрэй гэхдээ онцгой тохиололд. Өөрөөр хэлбэл хүмүүс  өвдсөн үедээ  өөрөө өөртөө эмч хийж байна гээд буруу эмчилгээ хийн  азгүй гарууд нь нас бардаг.  Тэгвэл орчин үеийн анагаах ухаанд амьтан хүртэ гар бие оролцож явна.  Тодруулбал одоо үед мэс заслын үйл ажиллагааны үеэр хануур хорхойг ашиглах болсон бөгөөд  хануур хорхойг биеийн аль нэг “онцгой” хэсэгт тавьж цусны  урсгал болон бүлэгнэлийн үед тавьж асуудлаг шийддэг болжээ.  Дараагийн удаад та гараа зүсвэл сайхан шүүслэг хануур хорхойг шархан дээрээ тавиарай.

Хөхний сүү

Хөхний сүүг уугаад үзээрэй. Бид нярай хүүхдүүдэд хөхний сүү чухал гэдгийг мэднэ гэвч насанд хүрсэн хүмүүст ч мөн адил хэрэгтэй гэдгийг баталж байна.  Шведийн судлаачид хөхний сүүнд хавдарын эсийг устгах чадалтайг баталсан бөгөөд нэгэн залуу 4 жилийн турш хорт хавдараа хүндрүүлэлгүй барьж чаджээ.

Төмс

Төмсний хальсыг бинт болгон хэрэглээрэй. Танд хөхрөлт эсвэл түлэгдсэн шарх байдаг уу? Түүхий төмсийг хэрчин авч шархандаа тавьбал өвчин нь намдаж үрэвсэл нь багасах болно. Нухаш болтол нь чанаад булдруундаа болон үе мөчиндөө тавиарай. Төмс дулааныг удаан хадгалдаг юм. Түүнчлэн төмсний жүүс бодисын солилцоонд  сайн нөлөөтэй. Ирланд хүмүүсийн нүд үргэлж гэрэлтэж байдагт гайхах зүйл алга.

St. John”s Wart

St. John”s Wart өөрөөр Sam-e -ийг хэрэглээд үзээрэй. Бага зэрэг гуниглаж байна уу? Эмний сөрөг талыг бодон айж эмээх хэрэггүй. St. John”s Wart-г цэцэгнээс гаргаж авдаг бөгөөд цэцэгнийхээ нэрээр нэрлэгдсэн аж. Зарим судалгаанаас харвал уг эм нь сэтгэл гутралын эсрэг эмийн жортой адил нөлөө үзүүлдэг ба хэрэглэхээ болиход амархан байдаг байна. Same гэдэг нь Sam-e гэсэн үг бөгөөд уг эмийг олон жилийн турш Европчууд сэтгэл гутралын үед хэрэглэдэг юм байна.

Алим

Алим идээрэй. Өдөрт нэг алим идэхэд л эмчээс хол байна гэнэ шүү. Алим идсэнээр холестериныг бууруулж бодисын солилцоог сайжруулан багтраа өвчинг арилгаж цус багадалтыг эмчилдэг байна. Мөн нэгэн судалгаанаас үзвэл ногоон алимыг үнэрлэх нь харанхуйгаас айх эмгэгээс үүдэлтэй сандралд тустай гэнэ.

И.Мөнхзул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top