Бритни “уламжлалт” байдлаар хуримлана

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 02

Поп гүнж маань энэ жил хуримлахаар төлөвлөөд байгаа билээ.  Өнгөрсөн жилийн сүүлээр сүйн бөгж зүүх болсон тэрбээр хуримаа энгийн хийхээр төлөвлөсөн талаар ойрын эх сурвалж нь “ам алдав”. Эх сурвалжийн хэлж байгаагаар: Бритни Жейсон Трэвикт үнэхээр хайртай.  Тэр хуримаа гэр бүл, найз нөхдийн хамт цомхон хийхийг хүсэж байгаа.  Мөн эртнээс нарийн төлөвлөөд байгаа.  Бритни ч их л хичээж байгаа гэнэ.  

Юутай ч хоёр хүүхдийн эх Бритни энэ удаад гэрлэлтээ бат бөх байлгахын тулд ихэд хичээж байгаа бололтой.  Хайр сэтгэлээрээ гэрлэх гэж байгаа хосуудад аз жаргал хүсэхээс өөр яахав.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top