Гэрлэлтээ цуцлуулаад удаагүй байгаа жүжигчин Рассель Брэнд сэтглээр унасан байдалтайгаар Английн Лондон хотноо гэрэл зурагчдын дуранд өртжээ. 14 сарын өмнө тэрбээр дуучин Кэти Перритэй Энэтхэгийн Ражастанд хуримласан бөгөөд гэрлэлтээ цуцлуулж байгаад хинди шашинтнууд эгдүүцэж байна. Тодруулбал Дэлхийн хинди шашны нийгэмлэгийн ерөнхийлөгч Ражан Зед “Хиндийн шашинд гэрлэлт ариун үйлд тооцогддог. Хэрэв Хиндийн шашинтай хүнтэй, хиндийн заншлаар гэрлэсэн бол хосууд салах талаар бодохгүйгээр харицулагатай байх ёстой. Мөн байгаа бүхнээ хоёр биедээ зориулан энэрэнгүй, уужуу хандаж байж гэрлэлт ариун байх болно” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )