Өнгөрсөн жил хоёр дахь амьдралаа сүр дуулиантайгаар эхлүүлсэн жүжигчин Рийс Витерспүүнийг хөл хүнд гэж гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байна. Энэ мэдээллийн талаар жүжигчин мэдэгдэл хийсэнгүй.
Өмнө нь жүжигчин бүсгүйг жирэмсэн хэмээн удаа дараа бичиж байсан юм. Харин энэ удаад усны хувцастай жүжигчин бүсгүйн бага зэрэг томорсон гэдэстэй зургийг дэлгэж жирэмсэн хэмээн мэдээлсээр байна. Бага зэрэг томорсон энэ гэдэс жирэмснийх үү? Тарганых уу? Гэдэг нь хоёр сарын дотор мэдэгдэх болохоор хүлээж л байя даа.
Сэтгэгдэл ( 0 )