Дэвид Бекхам тачаангуй хэвээрээ шүү

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 04

Алдарт  хөлбөмбөгчний  дотуур хувцастай  H&M  сурталчилгааны зураг олон бүсгүйг дуу алдуулаад зогсохгүй Викториа Бекхамийн азтайг гайхахад хүрч байна.  

Дэвид Бекхамын цагаан дотуур өмдтэй яахаас ч буцахгүй харц,  булчинлаг цээж нь  худалдан авагчдийн тоог  эрс нэмсэнд H&M-хэн баяртай байгаа гэнэ. Энэ талаар H&M-ийн ахлах загвар зохион бүтээгч  Анн Софие Жонсон: Дэвидийн бие, байгаа байдал нь манай сурталчилгаанд төгс зохицох болохоор хамтран ажиллах саналыг бид эхэлж тавьсан хэмээн мэдэгдсэн байх юм.  Харин алдарт хөлбөмбөгчин маань  “Өмнө нь хэд хэдэн удаа дотуур хувцасны рекламанд тоглож байсан болохоор биеийнхээ булчинг хөгжүүлсэн. H&M-ийн ирэх сард гаргах загварыг тэсэн ядан хүлээж байна. Сурталчилгаа хүмүүст таалагдсанд баяртай байна” хэмээн  мэдэгджээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top