Арниг эхнэр нь уучлах гээд л байна

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 04

Терминатар эхнэрээ удаа дараа араар нь тавьж, хүүхэд хийсэн болох нь илчлэгдсэн цаг саяхан. Энэ бүхнийг эхнэр нь ёс бус үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн гэр бүлээ цуцлахад хүрээд байсан билээ.  Тэгвэл тэд эргэн нийлэх магадлал тун өндөр байна. Тодруулбал эхнэрээсээ тусдаа байх хугацаандаа  Арнолд Шварцнеггер нэг ч хүнтэй нэр холбогдоогүй бөгөөд хүүхдүүдтэйгээ тогтмол уулзаж сайн аавын “дүрийг”  чадварлаг бүтээсэн юм.

Энэ бүхэн нь  Мариа Шрайверт нэгийг бодогдуулсан бололтой  Арнид зөөлөн хандаж эхэлсэн байна. Үүгээр ч зогсохгүй хуримын бөгжөө хуруунаасаа аваагүй байгаа гэнэ.  

Юутай ч олон жилийн хамтын амьдрал, олон хүүхдийн эцэг эх болсон  тэднийг эргээд нийлээсэй гэж бодож байгаа хүн цөөнгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top