Гэнэт ор сураггүй алга болсон үзэгдлүүд

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 06

Ямар нэгэн хvн ор сураггvй алга болох нь аймшигтай зvйл боловч хvмvvсийг харсаар байтал хий агаарт уусах мэт ор сураггvй алга болох нь бvр ч аймшигтай тохиолдол юм.

1854 оны  долдугаар сард Алабама муж улсын Зельма хэмээх сууринд амьдардаг Орион Виллиамсон эхнэр, охин болон хөршийнх нь хоёр хvнийг харсаар байтал ор сураггvй алга болсон байна. Гэрийнхээ дэргэдээс эхнэр нь охиныхоо хамт нөхрөө ирэхийг харан зогсож байсан бөгөөд мөн тvvнийг харж, эхнэртэй нь ярилцан зогссон хөршийнх нь хоёр хvмvvсийн нvдэн дээр, цэцэрлэг дотроосоо ирж явсан Вилиамсон хий агаарт уусах мэт алга болсон ажээ. Орон нутгийнхан нь тvvнийг даруй эрцгээсэн бөгөөд энэхvv эрлийн ажилд тусгайг дуудаж авчруулсан vнэрч нохойг ашигласан боловч тvvнийг олоогvй юм. Хvмvvс тvvнийг газрын ямар нэгэн нvхэнд унаж алга болсон хэмээн бодож тэр хавийнх нь газрыг сайтар самнан хайсан боловч юу ч олоогvй байна.

Мөн иймэрхvv тохиодол 1880 оны есдvгээр сард Теннессее муж улсын Каллатин хэмээх нутагт гарсан ажээ. Тариачин эр Давид Ланг гэрийнхээ ойр байдаг нугад зугаалахаар гэрээсээ гарч явсан бөгөөд энэ vед эхнэр нь тvvнийг vvдэн дээрээсээ харж зогссон ажээ. Мөн энэ vед тэднийд зочлон ирж явсан нутгийн шvvгч бөгөөд тvvний эхнэрийн дvvгийн нөхөр Аугуст Пек тvvн рvv мэндчилэн гараараа даллан байтал тэдний нvдэн дээр Давид ланг хий агаарт уусах мэт гэнэт алга болсон байна. Зарим ийм тохиолдолд алга болсон хvмvvсийн хєлийн тод гарсан мөр нь гэнэт тасран алга болдог ажээ.

1878 оны 11 дvгээр сард Индиана муж улсын Куйнси нутгийн Чарлез Ашморе хэмээх 16 настай хvv гэрээсээ гарч хашаан дахь худгаасаа ус авчрах гэж яваад эргэж ирээгvй ажээ. Тэрээр гараад удвал ирээгvй тул эцэг нь эгчийн нь хамт гарч тvvнийг эрцгээхэд, газрын нойтон зөөлөн хөрсөн дээр тvvний мөр тодхон гарсан байсан бөгөөд тэрээр гэрээсээ гараад худаг хvрэх замынхаа хагаст очиж яваад мєр нь гэнэт ор сураггvй алга болсон байлаа.

Заримдаа иймэрхvv хоёр тохиолдолд ижил зvйлvvд давтагдаж байгаа нь ажиглагддаг ажээ. Энэ удаад алга болсон хvмvvс хоёулаа Оливер хэмээх нэртэй байсан бөгөөд мөн 11 настай байсан байна. Энэхvv аймшигт явдал хоёуланд нь зул сарын баярын vдэш тохиолдсон бөгөөд хоёулаа хашаан дахь худгаасаа ус авчрахаар гэрээсээ гараад ор сураггvй алга болсон байна. Гэвч энэхvv хоорондоо төстэй vйл явдлууд 20 жилийн зайтай болж өнгөрсөн бөгөөд өөр, өөр нутаг оронд тохиолдсон байдаг ажээ. АНУ-ын Индиана муж улсын Cоут Бенд дахь гэрээсээ 1889 оны зул сарын баярын vдэш хашааныхаа худгаас ус авчрахаар гарсан Оливер Ларх хэмээх хvv ийнхvv алга болсон байна. Гэтэл Английн Валлес ванлигийн Раиадер хэмээх нутгийн Оливер Томас 1909 оны зул сарын баярын vдэш мөн л хашаан дахь худгаасаа ус авчрах гэж гарсан ажээ. Гэтэл тvvний хашгирах дуун гэнэт гарсан байна. “Туслаарай ! Өнөөдvvл чинь намайг бариад авлаа.” хэмээн чангаар бачимдан хашгирахыг нь сонссон гэрийнхэн нь даруй гvйн гарч ирэхэд тэрээр хэзээний ор сураггvй алга болсон байжээ. Тэд нар хашаан доторх шаварлаг зөөлөн хөрсөн дээр тодхон гарсан тvvний мөрийг даган явтал тэрээр худаг хvрэх замынхаа тэн хагаст нь очоод гэнэт алга болсон байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top