Талийгаач Д.Баасан ламд МАН-ынхан мөнгө, албан тушаал амлаад луу унжжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09


Улс төрийн ууган хүчин МАХН-ын задрал нийгмийн нэлээд хэсгийг бухимдалд хүргэж, заримынх нь хойдохыг “уншив” бололтой. Өрх тусгаарлан шинээр байгуулагдсан МАН-ыг анх 1990 онд ардчиллын анхдагчдын нэг Д.Баасан лам байгуулсан юм. Дараа нь намын нэрийг нь МАХН-ын удирдлагууд шохоорхож, намаа манайд нэгтгээч хэмээн гуйж байжээ. Одоогоос 90 жилийн өмнө анхны улс төрийн нам болж үүссэн МАН-ыг тэд залгамжлахаар сүүлдээ Баасанд тулгаж, эцэст нь түүнийг элсүүлж авсан юм. Тэгээд нэрээ МАН хэмээн солих боломжтой цаг мөчийг хүлээж байжээ. Аймшигт үймээн самуун дэгдэж эрдэнэт хүний амь үрэгдсэн 2008 оны 7 сарын 1-ны хэрэг явдлаас болоод өнгөрсөн онд МАХН-ынхан их хурлаараа намаа МАН хэмээх болсон нь одоогийн маргаан, эргэлзээ, үхэл, хахуулийн шинжтэй сэжиглэлийг улам лавшруулав. Лам Д.Баасан гэнэт зуурдаар нас барсан нь хөндлөнгийн нөлөөтэй байлаа. Хэн нэгэн хүн хор өгч алсан байж болзошгүй гэж гэр бүлийнхэн нь нийтэд мэдээллээ. Үүнтэй зэрэгцээд “МАН-ын том дарга нар Д.Баасан ламд их хэмжээний мөнгө өгнө, Энэтхэг улсад элчин сайдаар томилж ч болно” гэж амлаад түүнээсээ бултан, луу унжиж байсан тухай яриа чих дэлсэж эхэллээ.  
      О.Баяр   Zindaa.mn
                                                                           

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top