Мексикийн ерөнхийлөгч Фелип Калдерон дэлхийн хамгийн өндөр гүүрийн нээлтийн ёслолыг хийсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ. 403 метр өндөртэй уг гүүр хойд Мексикийн Сиера Мадре уулын гүн хавцлыг холбож баригджээ. Олсон холбоосоор баригдсан гүүр нь нь тун өндөр бөгөөд доор нь Эйфелийн цамхаг элбэг багтах гэнэ. “Энэ төсөл хойд Мексикийг урьд урьдынхаас илүү нэгтгэх болно” хэмээн ерөнхийлөгч Калдерон хэлжээ. 1124 метр урттай уг гүүрийн нээлийн ажиллага нь мөн Мексик улс Испани улсаас тусгаар тогтносны 200 жилийн ойн баярт давхцсан аж. Энэ оны сүүлээр замын хөдөлгөөн явуулж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд Мексик улсын төрийн албан хаагчид тус гүүрийг нээснээр энэ бүсийн аялал жуулчлал, худалдааны салбар түлхэц үзүүлнэ хэмээн найдаж буй ажээ.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )