“Өтнүүд” Фэйсбүүкээс 45,000 нууц үг хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 07

Компьютерт вирусээс дутахааргүй хор хохирол учруулдаг worm буюу өтнүүд Фэйсбүүкээс 45 мянган хэрэглэгчийн нууц үгийг хулгайлсан тухай сүлжээний орчны аюулгүй байдлын шинжээч “Seculert” фирмээс анхааруулсан байна. Тэдний тандалтаар Их Британи, Францын хэрэглэгчид халдлагад хамгийн их өртжээ. Ramnit  хэмээх хочит эдгээр өтнүүд 2010 оны дөрөвдүгээр сараас хойш сүлжээний орчинд тархаж байгаа бөгөөд өмнө хэд хэдэн томоохон банкны нууц мэдээллүүдэд халдаж байжээ. Энэ талаар Фэйсбүүкээс тодруулахад үүссэн асуудлыг судалж байгаа гэсэн тайлбар өгчээ. Аюулгүй байдлын шинжээчдийн таамаглаж буйгаар Ramnit өтнүүдийг удирдаж байгаа халдлага үйлдэгчид хулгайлсан нууц үгүүдээ ашиглан хэрэглэгчдийн хуудас руу нэвтэрч тэдний найз нөхөд харилцагчдын хуудсанд халдах замаар өтнүүдийг улам тархаах өндөр магадпалтай юм байна Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээний хувь хүний асар өргөн хүрээний мэдээлэл агуулж байдгаараа кибер халдлага үйлдэгчдэд "бэлэн хоол" бэлтгэсэн байдаг аж. Ингэснээр хувь хүн болон албан байгууллагуудад ихээхэн хохирол учруулж, аюулгүй байдалд нь заналхийлдэг байна. Тиймээс Фэйсбүүкийн хэрэглэгч өтнүүдээс өөрсдийгөө хамгаалахын тулд хүчин чадал өндөртэй вирусийн эсрэг программ ашиглахад л болох юм байна.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top