2010 оны аравдугаар сард мэдээллийн технологи, сүлжээний Сisco компани umi нэртэй хүний санаанд оромгүй нэгэн шинэ бүтээгдэхүүн танилцуулж байсан. Энэ бол зурагтаараа дүрстэй цуудлага хийж болдог хэрэгсэл байсан юм. Та энэ хэрэгслийг зурагтдаа залгаад, бие биеэ харалцан утсаар ярих боломжийг олгосон. Тэгвэл Sкуре болон Теly хамтран НD зурагтаа ашиглан дүрстэй дуудлага хийх боломжтой, андройд үйлдлийн системтэй гар утас танилцуулсан байна. Энэхүү видео утас нь Nvidia Tegra хоёр чиптэй, ухаалаг гар утсуудтай ижил процессортой юм байна. Ингэснээр та Tely HD утсаа зурагтдаа залгах шаардлагагүйгээр алс хол байгаа хайртай хүмүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө хажууд нь байгаа юм шиг өөд өөдөөсөө харан утсаар ярих боломжтой болж байгаа аж. Учир нь, шинэ төхөөрөмж зурагттай тань утасгүй холбоогоор холбогдохоор бүтээжээ. Umi-ийн хувьд худалдан авах үнэ нь 599 ам,доллар бөгөөд дээр нь сар бүр 24.99 ам.долларын суурь хураамж төлөх шаардлагатай байдаг. Тиймээс ч хэрэглэгчдийн сонирхол, улмаар үйлдвэрлэгчдийн ч сонирхол буурсан байна. Харин Те1уНD-гийн хувьд хавьгүй хямдхан бөгөөд та 249 ам.доллараар худалдан авсан л бол дахиад ямар ч мөнгө төлөх шаардлагагүйгээр давхар давуу талтай. Дээр нь шинэ утсаар дүрстэй дуудлага хийхийн тулд найз нөхөд, хамаатан садан, хайртай хүмүүс тань заавал НD зурагттай байх шаарлагагүй. Sкуре-ийн хэрэглэгч байхад л хангалттай. Sкуре-ийн хувьд компьютеруудын хооронд дүрстэй дуудлага хийдэг туршлагатай, хэрэглэгчид нь өдөрт нийт 300 сая минутын дүрстэй дуудлага хийдэг болсон байна.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )