Дуучин Бионси 30 хүрч байж хүүхэдтэй болно гэж хэлсэн үгнийхээ эзэн боллоо. Тэрбээр өнгөрсөн баасан гарагийн орой Нью-Йорк хотноо төрсөн байна. Дуучныг төрөх үед аюулгүй байдлыг нв хангах зорилгоор Lenox Hospital эмнэлэгийн 4-р давхарыг тэр чигт нь 1,3 сая ам.долларын өртөгтэйгээр түрээслэн авчээ.
Харин хүүхэдтэй болсон мэдээг хосууд ням гарагийн өглөө өөрсдийнхөө твиттерээр дамжуулан хүргэсэн юм. Шинэ хүний болон ээжийнх нь бие сайн байгаа бөгөөд охиндоо Blue Ivy Carter хэмээн нэр өгсөн ажээ.
Хосуудад найз нөхөд болон шүтэн бишрэгчид нь тасралтгүй баяр хүргэж байгаа бөгөөд Blue Ivy Carter-ийг дэлхийд тавтай морил, хайртай шүү, дэлхийн хамгийн хөөрхөн охин гэх мэтчилэнгээр “хайр хүндэтгэлээ” илэрхийлж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )