Жүжигчин нөхөр Рассел Брэндээс салаад долоо хоногийн турш чимээгүй байсан дуучин Кети Перри “хэлд орлоо”. Энэ сарын 7-ны өдөр тэрбээр өөрийнхөө твиттерээр дамжуулан: Дэлхий дахинд намайг дэмждэг хүн цөөнгүй байдаг юм байна. Надад итгэл, урам зориг хайрласан та бүхэндээ баярлалаа. Та нар минь намайг дахин аз жаргалтай болголоо хэмээн бичжээ.
27 настай дуучин маань салаад удаагүй байхдаа би, миний гэрбүл, надтай холбоотой нэг ч мэдээлэл битгий гараасай гэж хүсэж байна хэмээн мэдэгдсэн бөгөөд түүний энэ хүсэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ёсоор болгосон нь энэ юм.
Сэтгэгдэл ( 0 )