Хүнд даваа гараг

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 01

Чиний хувьд шинэ долоо хоног хүнд өдрөөр эхэллээ. Даваа гарагийг ихэнх улс орнууд хүнд өдөр хэмээдэг. Одоо чи ажлын ширээний ард суугаад анхаарлаа ажилдаа төвлөрүүлэхийг хичээж байна.

Үнэхээр ажил хиймээргүй байх чинь...

Тэгтэл... Хаалга онгойх чимээ гарлаа.

„-Энэ хэн бэ? За даа, захирал л биз дээ” хэмээн өөртэйгөө ярив. Хаалга руу харлаа...

Үгүй ээ. Энэ дарга биш байна. Би байх чинь...

Би өмдгүй байна. Банзал өмсчээ. Богино биш. Урт улаан банзал.

Миний жижигхэн хоёр хөхийг бор өнгийн свитер халхална. Мөр ил гарчээ. Дотуураа би цагаан өнгийн дотоож өмссөн байна. чи минь дуртай шүү дээ. Үс маань мөрөө даган зөөлөн унжина.

Би чам руу хараад инээхэд чи эхлээд намайг танисангүй. Намайг ингээд ороод ирнэ гэж бодоогүй байх л даа.

Эсвэл хүлээж байсан уу?

Би чамд ойртож ирлээ. Чи сандал дээрээ сууна.

Чи ганцаараа юу? Эсвэл ажлийнхан чинь байгаа юм уу? хэрвээ ганцаараа биш бол найзууд чинь чамаар бахархаж байгаа байх.  

Би ард чинь зогслоо.

Миний түрхсэн анхилам үнэртэн толгойг чинь эргүүлнэ.

Би толгойгоо доошлуулаад „-Сайн уу?” гэж чихэнд чинь шивнэлээ. Хэлээрээ чихийг чинь зөөлөн долоож хазлав.

Таалагдаж байна уу, аан?

Миний амьсгалыг чи мэдэрч байгаа. „-Би чамайг хүсэж байна” гэж амьсгал маань хэлэх шиг....

Чи хаана байгаагаа мартжээ.

-Ширээ чинь бат бөх биз? –Аанхан...

Би чиний өмнө гараад хөлөө алцайн ширээ сандайлав.

Ширээн дээр цүнхээ тавьлаа. Улаан...

Өөд өөдөөсөө ширтэлцэхэд бидний нүд хоорондоо ярилцаж байв.

Би цүнхнээсээ кофе, шоколад, цэвэр ус зэргийг гарган тавьлаа.

Чиний хүнд өдөрт зориулж байгаа юм.

Би өвдгөн дээр чинь суухад чи намайг зөөлөн илж таална.

Би хүсээд... Үгүй ээ.

Би шууд босоод ард чинь гараад мөрнөөс чинь барив.

Тэврэв.

Чи юу өмссөн юм бэ? Мэдээж цамц. Цамцан дотор чинь гараа хийлээ. Хөхний товчийг дараа хүйсний нүх тэгээд бүр доошоо...

-Чамд сайхан байна уу? Зөөлөн массаж хийгээд өгье. Халуун массаж бүх биеийг чинь тайвшруулна.

Ажлын талаар бодохоо больжээ. Толгой чинь өвдөж байвал сайхан амраач

Би толгойг нь илэн зөөлөн барьж байна. Цэгэн массаж...

Толгойны өвчинг аваад л хаячихна. Бие чинь хөнгөрөөд явчихна.

Би хүсээд л байна. Гэхдээ одоо энд биш. Дараа нэг гоё өдөр чамдаа эзэмдүүлье.

Би гараад явчихаж чадахгүй байна. Маш их хүснэ.

Би эргэж ирнэ эээ. Дахиад чамайгаа таална. Бүх биеийг чинь үнсэнэ. Би одоо дотоожгүй байна.

Би үүд рүү явлаа. Миний банзал руу хараад байна уу? доогуур нь гараа хиймээр байгаа биз. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Би эргэж ирэх нь чамаас шалтгаална.

Р.Слава slavaaldar@yahoo.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top