Хелло Киттигүй л бол эмэгтэй хүүхэд биш юм шиг бичигдээгүй хууль дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжиж байгаа. Тэгвэл Хелло Киттигийнхэн манай урд хөршид нэрийн зоогийн газар нээжээ. Бээжин хотноо нээгдсэн энэхүү зоогийн газрын бүхий л зүйл нь ягаан бас муурын хэлбэртэй бөгөөд зөөгчид нь хүртэл китти хэв маягаар хувцасладаг. Ашиг орлого сайтай байгаа болохоор манай урд хөршид 2014 он гэхэд Хелло Киттигийн парк нээгдэх гэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )