БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн араас гашуудаагүй хүмүүсийг шүүж эхэлсэн тухай “Интерфакс” уламжлав. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд Ким Чен Ирийн нас барсантай холбогдуулан зарласан эмгэнэл дуусаж, гашуудаагүй хүмүүсийг шүүх хурал эхэлсэн байна. Агуу удирдагч, түүний хүүгийн хүч чадал, намын тогтолцоо зөв эсэхэд эргэлзсэн хүмүүсийг хатуу шийтгэж байгаа аж. “Хатуу сэтгэлтэй”, эрх баригчдад эргэлзсэн хүмүүсийг 6-12 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн лагерь руу илгээх гэнэ. Ким Чен Ир амьд байхдаа “цэвэрлэгээ хийж”, Төрийн өндөр албан тушаал ха шиж байсан 100 орчим хүнийг “засан хүмүүжүүлэхээр” хөдөлмөрийн лагерь руу илгээсэн байна. “Amnesty international” олон улсын байгууллагын мэдээлснээр Умард Солонгосын хөдөлмөрийн лагерь хэмээх энэхүү засан хүмүүжүүлэх ангид 200 мянга гаруй хоригдол байгаа гэнэ. Өнгөрсөн жил хиймэл дагуулаас авсан гэрэл зургаас харахад хөдөлмөрийн лагерь өргөжин тэлж буй аж.
www.mongolnews.mn
Сэтгэгдэл ( 0 )