Майк Тайсоны сүйрлийн түүх

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 13

Шалтгаан нь замбараагүй бэлгийн амьдрал…

 

…Хоёр нударганы цохилтын хүчээрээ санаанд ормооргүй чадалтайд тооцогдож, ган төмөртэй зүйрлэгдэж явсан энэ “зодоонч эр” ямар ч эмийн өмнө хүчин мөхөс, арчаагүй нэгэн мэт болон хувирна….

 

Бүтэн нэр: Майк Жеральд Тайсон  

Хоч: “Төмөр” Тайсон, “Кид Динамит”, “Дэлхийн хамгийн муу хүн”,  

Иргэншил: АНУ

Төрсөн өдөр: 1966.06.30

Төрсөн газар: Бруклин, Нью-Йорк, АНУ

Одоо амьдарч буй газар: Фэникс, Аризона

Анхны тулаан: 1985.03.06

Сүүлийн тулаан: 2005.06.11  

 

Факт:

-Ээжийнхээ анхны нөхөр Персел Тайсоны овгийг авсан  

-Түүнийг төрөхөөс өмнө эцэг нь өөр хүүхэнтэй гэрлэжээ  

-Багадаа үеийнхэн дундаа дэндүү гэмээр сул дорой нэгэн байв  

-12 настайдаа гэрийнхээ ойролцоо дүүрэгт амьдардаг байсан алдарт Мохамед Алитай уулзснаар тэр боксчин болохоор төгс шийдсэн  

-13-тай Нью-Йоркийн ойролцоох насан хүрээгүй хүүхдийн тусгай сургуульд хүргэгдэв  

-Түүний боксын анхны дасгалжуулагч нь домогт Кас Д’Амато  

-1987.06.22-нд анх удаа танхайн хэргээр баривчлагдсан  

-1988.02.09-нд жүжигчин Робин Гивенс гэрлэж жилийн дараа Доминиканд гэрлэлтээ цуцлуулжээ  

-1991.07.19-нд тэр Америкийн “Хар Мисс” Дизер Вашингтоныг хүчиндсэн хэргээр шийтгүүлэн 1992.02.10-нд шоронгоос суллагдсан  

-1998.03.05-нд промоутер Дон Кинг Тайсоныг хамтран ажиллах хугацаанд ихээхэн хэмжээний материаллаг хохирол учруулсан хэмээн түүнээс 100 сая доллар нэхэмжилжээ 

 

…Майк хүүхэд байхаасаа л охидуудтай холбогдож эхэлсэн. Ямар сайндаа түүний ээж өдөр шөнөгүй хүү рүү нь утасдаж, гэрийнх нь гадуур эргэлдэх гудамжны охидыг “журамлах” хүнд ажилд дарагддаг байжээ. “-Майк бүр 12 настай байхаасаа л орон дотроо элдэв янз болоод байдаг байсан. Хүүхдийн насны онцлог гэж би эхэндээ боддог байлаа. Гэтэл байдал улам бүр хэцүү болж тэр үргэлж л өмднийхөө халаасан дотор гараа хийн нөгөөхөөрөө оролддог зуршилтай болчихсон. Ингээд бид арга буюу эмчид үзүүлэн зөвлөгөө авахад хүрдэг байсан. Тэр бол ер нь л эсрэг хүйстнийгээ сонирхох хүсэл нь дэндсэн гэмээр эмгэгтэй болов уу” хэмээн түүний ээж хожмын нэгэн өдөр шүүх хурал дээр түүнийг зөвтгөх аргаа олж ядсандаа мэдүүлж байсан байна.

 

Тэгсэн хэдий ч охид түүнийг байнга тойрон хүрээлнэ. Ингэхдээ тэд Майкийн нөгөөхийг л сонирхдог байжээ. Учир нь түүний эрхтэн багаасаа л дэндүү том хэмжээтэй бас дээр нь байнгын хөвчирчихсөн явдаг байсан ч гэх яриа байдаг. Тэр хөвгүүн наснаасаа хагацахдаа бүтэн шөнийн турш хоёр ч охиныг “ихэд баярлуулсан” гэдэг. Өөрт таалагдсан охидыг тэр хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй байжээ. Өөрөөсөө том биерхүү ах нарыг тэр юу ч бодолгүй бялба нүдэж орхино. Дүүргийнхээ нэгэн атамантай охид булаацалдан зодолдож хөл дээр нь босгож чадахгүй болгосноор түүний гудамжин дахь нэр хүнд улам өссөн гэдэг. Хүүхдийн хорих газарт анх ороход нь колонийн атаман банди түүнийг хүчиндэх гэхэд төмсгийг нь золтой л хага базчихаагүй…

 

Тэр 13-тай байхдаа 80кг жин татаж байлаа. Энэ том бие нь өөрөөсөө ах эрчүүдийг нам цохих хүчийг гаргадаг нь дамжиггүй. Тэрээр насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийн тусгай сургуульд хөөгдөн очсоныхоо дараа домогт дасгалжуулагч Кас Д’Аматотой учирснаар мэргэжлийн боксчны зам руу хөтлөгдөн оржээ. Ингээд 1986 онд тэрээр хүнд жингийн боксын тавцанд гарээд зогсохгүй асар богино хугацаанд тухайн үедээ түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болсон юм. Энэ цаг хугацаанаас л  эхлэн дэлхийн олон сая эмэгтэйчүүд түүнийг сонирхох болж бүр түүнийг улаан цайм ангуучилж эхэлсэн байна.

 

…Нэртэй бизнесменүүдийн найз бүсгүйчүүд, хамгийн дээд зэрэглэлийн биеэ үнэлэгчид, гол шиг биетэй хүүхнүүд түүний тулаан болох зааланд пиг дүүрэн байдаг болов. Майкийн булчин нь зангирсан чийрэг бие, хүүхэнд дуртай зан, таалагдсан эмэгтэйчүүддээ мөнгө хайрлахгүй цацдаг байдал зэрэг нь энэ хорвоогийн бүх хүүхнийг түүний өвөрт оруулахад бэлэн болгоод байлаа. Орондоо нөгөө ажлаа хийхдээ эцэж цуцахыг огт мэддэггүй байсан нь түүнтэй унтах завшаан олдсон олон ч охид бүсгүйчүүдийн хорхойг улам их хүргэх болов. Үнэтэй зочид буудал, наран шарлагын газар, дээдсийн саун, массажийн газрууд ч түүнийг хүлээн авахдаа дуртай байдаг болжээ. Учир нь Майкийг ирэх сургаар тухайн газарт олон тооны биеэ үнэлэгчид, баячуудын нууц амрагууд бүр онгон охид ч ихээр цугладаг нь тэдэнд багагүй хэмжээний орлого оруулдаг байсан юм.    

 

Тайсон рингэн дээр өөрийн хүчирхэг өрсөлдөгчдөө хүнд нударгаараа сөхрүүлж байсан хэдий ч “сохор” гэмээр дурлалуудаас болон маш их дарамт, сэтгэл санааны хямралд ордог муу талтай байв. Ингээд тэрээр хоёрдугаар зэргийн туслах дүрийн  жүжигчин Робин Гивенстэй учирснаар тэд хаа ч хамт явах болж зарим нэгэн нь Гивенсийг “-Тайсоны цээжний жижигхэн хав” ч хэмээх болов. Тэд 1998 онд гэрлэлтээ батлуулснаар Робин тухайн үеийнхээ дэлхий дээрх хамгийн хүчирхэг эрийн анхны албан ёсны эхнэр болжээ. Тэрээр Тайсонтой амьдарч байх хугацаандаа бүх хүссэн зүйлээ түүнээс “салгаж” чадаж байлаа.

Майк томоохон тулаанаас сая саяыг олдог байсан бөгөөд эхнэрээ эрх дураар нь байлгахын тулд тэр их мөнгийг ердөө хоёрхон долоо хоногийн дотор үрэн таран хийх тохиолдол ч байжээ. Гэтэл гал халуун дурлалд автсан тэдний замбараагүй гэмээр сексийн үйлдэл нь ойр дотныхон болон ялангуяа бага насны хүүхдүүдэд гэр бүлийн хүрээнд муу үлгэр дууриал үзүүлж байна гэж үзсэн Майкийн хадам эх түүнийг эрээ цээрээ алдсан мунаг эр гэдгийг нь батлахыг оролдон бараг өдөр шөнөгүй мөрдөн мөшгих болжээ. Ингэснээр нэгэн сайхан нартай өдөр тэр санасандаа хүрч бүх орон даяар Майкийг гэр бүлийн хүчирхийлэгч, бэлгийн гаж донтон гэх мэтээр хэвлэл мэдээллээр зарлаж орхив. Робин ч түүний этгээд ширүүн зан, зодуур нүдүүрийн талаар шүүхэд мэдүүлснийхээ дараа эцгийнхээ гэрт амьдрахаар иржээ. Тэр нөхрөө сэтгэл санааны асар их дарамтанд оруулсан хэмээн үзэж хөрөнгийнх нь талыг авах өргөдөл гаргасан юм. Майк ч энэ тал дээр юу ч мэдэгдээгүй бөгөөд түүний хүссэн мөнгийг “зүгээр л” өгөөд явуулжээ.

 

Майкийн тулаан үргэлжилсээр… Садар самуун үдэшлэг, архидалт, зодоон, танхайрал түүний амьдралд хэвээрээ л байв. Тэгвэл түүний мөнгөөр гэнэтийн нэгэн тохиолдлоор баяжсан дараагийн “гичий” /Майк түүнийг өнөөдөр ч гэсэн ингэж хэлэхээсээ эмээдэггүй. Орч./ бол “Америкийн хар мисс”, загвар өмсөгч Дезри Вашингтон билээ. Тэрээр өөрийг нь Майк хүчиндсэн хэмээн анх 1991.07.19-ний өдөр шүүхэд мэдүүлжээ. “…Тэр өдрийн орой шинэхэн танил хоёр нэгэн ресторанд хамтдаа үнэтэй коктейль шимэн секс үдэшлэгээ их л хөгжилтэй эхлүүлжээ. Ингээд удалгүй зорилгоо ойлголцсон сексийн хамтрагчид Майкийн буудалд тансаг лимузин хөлөглөн ирэв… Шунан үнсэлцэж, хувцсаа тайлан шидэлцэж, өрөөний голд байх орон дээр тэврэлдэн суужээ… Гэтэл “хар мисс” маань шүршүүрт орохоор угаалгын өрөө рүү оров.. Ингээд л “мунаг эр” тэнд л хүүхний учрыг олсон…” хэмээн шүүхийн материалд бичсэн байлаа.

Тайсон хүчингээр хэргээр 1992-1995 онд “суусан” бөгөөд эндээс л эхлэн түүний мэргэжлийн карьер ураадах зам руугаа орсон гэж үздэг. Гэхдээ хүүүхнүүдийг эдлэх хүсэл нь улам нэмэгдсэн гэлтэй. Топ-модель Наоми Кемпбеллтэй лимузиний арын суудал дээр сексдсэн бол Английн загвар өмсөгч Зои Эвисийг буудлын  өрөөндөө барын торон дотор тайчуулсан гээд түүний секс скандалууд үргэлжилсээр…

Түүнээс хойш түүний өвөрт рестораны зөөгч, биеэ үнэлэгч, дуучин гээд олон бүсгүйчүүд ямар ч асуудалгүй шургах болов. 1988 онд л гэхэд Тайсон өөрийн олсон мөнгөө чухам юунд зарцуулсан мэдэгдэхгүй “устгасан” байдаг. Ингэхдээ жилийн дотор тэрээр насанд хүрээгүй охидуудад л ойролцоогоор сая доллар зарцуулсан ажээ. Жишээ нь, дөнгөж танилцсан охинд өглөө явахад нь үйлчилгээнийх нь хөлсөнд 82 мянган ногооны үнэтэй булган шуба бэлэглэж байлаа.

 

Харин түүний дараагийн албан ёсны эхнэр нь ээжийнхээ үгэнд ороогүй шигээ Майкийн тэсвэрлэшгүй зан аягийг бас тэвчээгүй билээ. Вашингтоны Анагаахын төвийн сэтгэл судлаач Моника Тернер боксчинтой бүр шоронд сууж байх үеэр нь ажлын шугамаар танилцсан бөгөөд тэд хэсэг хугацаанд захидлаар харилцаж байгаад дараа нь гэрлэхээр шийджээ. Хурим ч боллоо.

Тэр хоёрын амьдрал нам гүм үргэлжилж байсан хэдий ч нөхрийнхөө тарыг танисан Моника салах өргөдлөө шүүхэд өглөө. “…-Бас нэгэн бүсгүй зодоонч эрийн хөрөнгөөр баяжих гэсэн зорилгодоо хүрэв үү” хэмээн тэр үед хэвлэлийнхэн шуурч байв. Үнэхээр ч нэг талаас нь ингэж бодож болмоор нь… Тайсон түүнд Фармингтон дахь хаус /4.75 сая доллар/, Потомак дахь байшин /дөрвөн сая доллар/ болон бэлнээр зургаан саяыг өгчээ. “Хөөрхийлөлттэй” эмэгтэй ийнхүү Тайсоныг санхүүгийнх нь асуудлаар ээлжит нокаутанд оруулсан юм. Гэсэн хэдий ч алдарт боксчинг “мөнгөний гичийнүүд” хэзээ ч шалдалж чадахгүй бололтой.

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hha(59.153.113.225) 2017 оны 08 сарын 24

goy l bsht

0  |  0
Top