Хазел Жонес хэмээх үзэсгэлэнт энэ бүсгүй хоёр үтрээ, хоёр савтай. 27 настай энэ бүсгүйд заяасан “илүү, хос” эрхтэн нь саяд нэг тохиолддог ажээ. Тэрбээр өмнө нь нэг удаа жирэмсэлж байсан бөгөөд хоёр савныхаа гайгаар зулбаж байсан гэнэ. Хоёр үтрээ, хоёр савтай эмэгтэй хүн жирэмслэхэд асуудалтай байдаг бөгөөд цус алдаж зулбах магадлал өндөр байдаг гэж эмч нар зөвлөж байна.
Хатагтай Жонес: 14 настай байхдаа бие нэг л биш байгааг мэдэрсэн. Тэр үед л өөрийнхөө хоёр үтрээ, савтайгаа мэдэж сэтгэлээр унаж байсан. Яагаад гэхээр найзууддаа хэлэх гэхээр нэг л болж өгдөггүй байсан. Хоёр үтрээтэй болохоор охин насаа хоёр удаа гээж байлаа. Хэдийгээр нэг үтрээ, савыг минь авч, хэвийн болгох хагалгааны санал ирсэн ч би хүлээж аваагүй. Хоёр байсан юмны нэгийг нь авчихбал хоосон оргино шүү дээ. Бас миний бэлгийн сонирхол, амьдралд маань өөрчлөлт орно гэж айсан хэмээн мэдэгдсэн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )