Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааны 10 хувийг Монгол улсын насанд хүрсэн 1,5 сая иргэнд эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дарга мэдэгдсэнээр насанд хүрсэн иргэдийн хувьд хувьцаа эзэмшүүлэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байна. Харин 18 -аас доош насныхан буюу хүүхдүүдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг Засгийн газар шийдэх ёстой. Өнөөдрийн хуралдаанаас энэ асуудал тодорхой болно гэж эх сурвалж мэдээлж байна. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаанаас компаниудад нэрлэсэн үнээр хувьцаа олгохдоо тодорхой хугацааны квот заасан. Тэгвэл хүүхдүүдийн төрсөн хугацааг яаж зааглах нь нэлээд сонирхолтой байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )