Та шатаар өгсөж уруудсанаар амьдрах насаа хэдэн жилээр уртасгана. Женевийн их сургуулийн эмнэлгийн
эрдэмтдийн олж тогтоосноор ажлын байран дээрээ цахилгаан шат болон урсдаг шатуудыг ашиглахыг хориглох нь ажилчдын биеийн байдлыг ерөнхийд нь дээрдүүлж, цусны даралтыг хэвийн хэмжээнд барьдаг гэж үзжээ.
Бие бялдрын байнгын дасгал сургуулилтыг өдөрт ердөө хагас цаг хийх нь таргалахаас зайлсхийж, зурх судасны өвчнөөр өвдөх, тэр тусмаа хавдар тусахаас урьдчилан сэргийлдэг аж. Түүнээс гадна амьдрах насыг уртасгах маш олон хялбар аргууд байдгийг “The Sun” сэтгүүлд нийтэлснийг та бүхэнд хүргэе.
1. Секс хий. Бэлгийн ажлыг идэвхтэй хийх нь холестерины түвшинг бууруулж, цусны эргэлтийг сайжруулахад маш тустай. Түүнээс гадна сексийн үед хүний бие организмд аз жаргалын даавар болох эндорфин их хэмжээгээр хуримтлагддаг ажээ. Нэн ялангуяа өглөөгүүр секс хийх нь хамгаас тустай. Учир нь өглөө хүний цусан дахь сахарын хэмжээ бага байдаг учир хүний бие организм урьд өмнө хуримтлуулсан бүхий л илчлэгийг эрч хүч болгон нөөцөлдөг ажээ.
2. Инээ. Өдөр тутам 15 минут орчим инээх нь таны амьдралыг найман жилээр уртасгана хэмээн эрдэмтэд нотолж байна.
3. Хавчуургатай талхандаа улаан лоолийг оруул. Хэрэв өдөр тутмын хоолны дэглэмдээ бага зэрэг улаан лооль оруулах аваас зүрх судасны өвчин тусах магадлал 30 хувиар буурдаг ажээ.
4. Уужуу тайван бай. Өмнөө тулгарсан ямар ч асуудлыг сайтар тунгааж үзээд ямар ч нөхцөл байдлаас гарах гарц байдаг гэдгийг та ойлгох болно.
5. Ургамлын үндэс, ногоо хэрэглэ. Аливаа ургамлын үндэс нь байгаль эхээс их л нарийн зохион байгуулалттайтаар заяагдсан зүйл. Тиймээс тэнд агуулагдах амин дэмүүд нь яваа яваандаа алга болох биш харин ч хуримтлагддаг ажээ. Улаан манжин нь холестерины түвшинг багасгаж, зүрхний шигдээс болох магадлалыг багасгадаг, лууван нь нүдний хараанд сайн бол хатаасан ногооны үндэс нь ясны шохойжилт болохоос урьдчилан сэргийлдэг ажээ.
6. Цусаа буу хайрла. Цусаа өгдөг донор эрэгтэйчүүд зүрхний шигдээс тусах магадлал нь 17 дахин бага байдаг байна.
7. Гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно бай. Харвардын анагаахын сургуулийн шинжээчдийн үзэж байгаагаар хүн ээжийнхээ дэргэд байснаар цусны даралт нь хэвийн байдаг, мөн түүнчлэн архидах явдалтай тэмцэхэд тустай байдаг гэнэ.
8. Сонгодог хөгжим сонс. Бетховены ая нь зүрхийг тайвшруулж, цусны даралтыг багасгаж, булчинг сулруулдаг хэмээн Оксфордын их сургуулийн судлаачид үздэг.
9. Салса бүжиг хий. Бүх бүжиг хүний эрүүл мэндэд туйлын тустай байдаг. Дан ганц салса бүжиг хийснээр та цагт дор хаяж 420 килокалорийг шатааж чадна.
10. Гэр бүлтэй бол. Хорин жилийн туршид явуулсан судалгаанаас харахад эхнэртэй эрчүүд ганц бие эрчүүдээс дор хаяж гурван жилээр илүү насладаг нь тогтоогджээ.
11. Бусдын санал сэтгэгдэлд бүү авт. Эргэн тойрны хүмүүс таны талаар юу бодож байгаа бол хэмээн шаналахгүй байх аваас та яалт ч үгүй илүү наслаж чадна. Аль болох бага санаа зовох тусам сэтгэлийн хямралд орох нь бага шүү дээ.
12. Талхны зах ид. Талхны заханд хавдрын эсрэг прониллизин гэгч бодис бусад хэсгээс илүүтэйгээр агуулагддаг.
13 .Битгий үсэр. Япончуудын хийсэн судалгаагаар гэнэтийн огцом чанга дуу чимээ /тухайлбал, цагны сэрүүлэг/ нь цусны даралт өндөртэй хүмүүсийн зүрхний шигдээс тусах магадлалыг өндөрсгөдөг ажээ. Учир нь байгалийнхаа зөн билгээр хүний бие организм аливаа чанга дуу чимээг аюулын дохио мэт хүлээн авч адреналиныг их хэмжээгээр ялгаруулдаг ажээ.
14. Гэр орныхоо ажлыг хий. Хорин минутын турш цонхоо угаахад л 80 калори ор мөргүй алга болно, мөн хорин минутын турш хивсээ тоос сорогчоор соруулахад шаргуу эзэгтэйн биенээс 90 калори үгүй болно, мөн хувцас индүүдэх үед 65 килокалори үгүй болдог ажээ.
15. Итгэлтэй бай. Шашны мөргөлийн газар байнга очих нь нас баралтын хувь хэмжээг бууруулдаг.
16. Шинэ зүйлийг сурч мэд. Зуун насныхаа ойн баярыг тэмлэглэсэн олон өндөр настнуудын хэлж байгаагаар урт насалсаных нь нууц хөгжим сонсч, гадаад хэл сурсантай холбоотой гэдэг.
17. Шүдээ арчил. Хэрэв өдөр болгон шүдээ угаавал зургаан насаар залуужиж болно. Учир нь амны хөндийгөөс зүрх судасны өвчинг үүсгэдэг хортой нянгууд ялгардаг ажээ.
18. Унт. Гэхдээ их биш. Америкийн шинжлэх ухааны Archives of General Psychiatry сэтгүүлд нийтэлснээр өдөрт долоон цаг унтдаг хүмүүс үүнээс бага, эсвэл илүү цагаар унтдаг хүмүүсээс илүү урт насалдаг хэмээн бичсэн байна.
19. Гэрийн тэжээмэл амьтантай бол. Нохой, муур тэжээдэг хүмүүс стресс буюу сэтгэлийн хямралд орох нь бага байдаг. Учир нь тэдний цусны даралт бага байдаг ажээ.
20. Тамхиа хая. Тамхи татах нь зайлсхийж болох байсан өвчлөл, нас баралтын гол шалтгаан юм шүү дээ.
21. Хотын захад амьдар. Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс хотын оршин суугчдаас илүүтэйгээр аливаад өөдрөг сэтгэлээр ханддаг ажээ.
22. Шоколад ид. Харвардын Эрүүлийн хамгаалах сургуулиас явуулсан судалгаанаас харвал шоколадыг тохируулж иддэг хүмүүс чихэрт дуртай хүмүүсээс илүү урт насладаг ажээ. Учир нь шоколаданд зүрх судасны өвчин болон хавдраас сэргийлдэг полифенол гэдэг бодис их хэмжээгээр агуулагддаг ажээ.
23. Өтгөнөө ажигла. Яарч усаа татаж урсгахаас өмнө тэнд ямарваа нэгэн ер бусын зүйл, тухайлбал цус байхгүй биз гэдгийг анзаар. Баас цустай байна гэдэг нарийн гэдэсний хавдар байх анхны шинж тэмдэг, тиймээс ямарваа нэгэн хачирхалтай зүйлийг анзаарвал тэр даруй эмчид ханд.
24.3аавар унш. Хүнсний бүтээгдэхүүний заавар, орц найрлагыг анхааралтай уншсанаар та хүнсэндээ юу хэрэглэж байгаа талаар илүү их мэдлэгтэй болох бөгөөд ингэснээр та аль болох эрүүл хүнс хэрэглэхийг эрмэлзэх болно.
25. Сармис хэрэглэ. Сармис бол зүрхэнд тохирсон хамгийн сайн бүтээгдэхүүн. Сармисанд агуулагддаг алицин гэх цусны эд эсийн үйлчлэлээр цусны судас өргөсч, цусны эргэлтийг сайжруулдаг ажээ.
26. Наранд биеэ шар. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Өдөрт 15 минут наранд биеэ шарсанаар та өөрт хэрэгтэй Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авч чадах бөгөөд ингэснээр чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулж, сэтгэлийн хямрал, ядаргаанд орохоос урьдчилан сэргийлдэг ажээ.
27. Аяга цай уу. Хар эсвэл ногоон цай аль нь ч болно. Сүүлийн үед хийсэн нээлтүүдээс харахад цайнд байх антиоксидантуул нь хавдрын эсийг өсч ургахаас сэргийлж, ясыг бэхжүүлэн, шүдний эрүүл мэндийг сайжрууддаг.
28. Өөртөө хайртай бай. Та өөртөө хэтэрхий хайртай байлаа гээд үүнийг тэмдэглэхээр юм л бол шар айрагны мухлаг руу ухаан жолоогүй гүйхээ боль. Учир нь өөрт хэрэгтэй үйлдэл, тухайлбал дэлгүүр хэсэх зэрэг нь биеийн тамирын дасгалын нэгэн адил эрүүл мэндэд тустай билээ.
29. Усны өрөөний шуршүүрийн хаалтыг авч хая. Бодит амьдрал дээрээс харахад усны өрөөний хаалт гэдэг нь хортой нян, мөөгөнцрийн үржих нэн таатай орчин болж улмаар харшлыг бий болгоход хүргэдэг. Түүний оронд шилэн хаалт хийж, түүнийг угааж арчихад л боллоо шүү дээ.
30. Самар ид. Аминдэмээр баялаг бразил самар идэх нь хавдраар өвчлөх эрсдэлийг 40 хувиар бууруулдаг. Түүнчлэн ямар ч төрлийн самар нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Гэхдээ ямартаа ч давслаагүй самар хэрэглэвэл илүү дээр.
Сэтгэгдэл ( 0 )