“Попын хаан” Майкл Жексоны охин Парис Жексон софтболын талбайд аавынхаа “сэдсэн” алдартай хөдөлгөөнүүдийг туршиж байгаад сэтгүүлчдийн нүдэнд өртжээ. Тэрбээр бөмбөг барингаа амандаа дуу аялж, домогт эцгийнхээ өлмий дээрээ тогтох хөдөлгөөнийг хийж байсан гэнэ.
Өдгөө 13 настай Парис охин гэрийнхнийгээ бодвол илүү спортлог нэгэн аж. Өнгөрсөн жил сургуулийнхаа тугт хөлбөмбөгийн багийн цорын ганц эмэгтэй тоглогч нь болсон гэнэ. Парис мөн саяхнаас жүжигчний карьераа эхлүүлсэн бөгөөд түүний тоглосон “London’s Bridge and the Three Keys” кино нь удахгүй нээлтээ хийх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )