Нэрт жүжигчин эр өөрийн нэрийн хувцас үйлдвэрлэхээр болжээ. Сильвестр Сталлоне хувцас болон үнэртэн үйлдвэрлэх «Sly Inc.» компаниа байгуулсанаа зарлалаа. “-Би амьдралынхаа туршид эрчүүдийн хүсэл тэмүүллийг мэдэрдэг болсон гэж үздэг. Юу хэрэгтэй, юу нь хэрэггүй сайн мэднэ. Тиймээс хамгийн түрүүнд өөрийгөө эр хүн гэж мэдрүүлэх хувцас хийхээр шийдсэн” хэмээн Слай мэдэгджээ. Түүний эхний коллекцийг «Sly Inc.»-ийн ерөнхийлөгч Майкл Генри зохион бүтээх аж. Тэрээр өмнө нь Рокки, Рэмбо кинонудад хамт ажиллаж байжээ. Слай эхний загвараа өөрөө өмсөж сурталчлах аж.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )