Нуржан Уркешбаев гэх энэ залуу Казахстан Мукыр сууринд амьдардаг. Энгийн л гэр бүлийн гишүүн. Эцэг нь жолооч, эх нь гэрийн эзэгтэй. Дунд сургуулиа төгсөөд тэр дахин суралцаагүй. Тосгондоо үлджээ. Найзуудтайгаа ховорхон уулзана, дуулна, кино үзэх дуртай, компьютер ч тоглоно. Харин гадаад төрхнөөсөө Нуржан их ичнэ. Нуржан Уркешбаевын энэ эмгэгийг 2009 оноос японы эрдэмтэд, мэргэжилтнүүд сонирхож эхэлсэн байна. Тэд Мукыр сууринд ирж залуутай ч уулзаж. Нуржан хэдийгээр 20-той ч яг 70 гарсан өвгөн шиг харагддаг байна. Харин алтан гартай эмч нарын ачаар хагалгааны дараа тэр 30-тай мэт харагдаж байгаа нь энэ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )