Венийн “Доротеум” дуудлага худалдааны эзэд нэгэн таагүй скандалтай нэр холбогдоод байна. Тэд Оросын сүүлчийн эзэн хаан Романовын гэр бүлийн гэрэл зургуудаас худалдахаар зэхэж байжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үеийн нэгэн зураг дээр хааны машины капотон дээр хас тэмдэг байгааг нь Австрийн эрх баригчид анзаарчээ. Энэ тэмдгийг өдгөө тус улсад ашиглах, сурталчлах хориотой юм. Түүхчдийн мэдээлснээр хас тэмдэг нь өнгөрсөн зууны эхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ногоон луу” одонгийн бэлэг тэмдэг болж байсан гэнэ. Харин хатан хаан Александра Федоровна болон эзэн хааны хувийн эмч тэрхүү байгууллагын гишүүн байжээ хэмээн үздэг. Ингээд энэ хас тэмдэг хааныг сүүлчийн өдөр нь хүртэл “дагасан” гэдэг. Тэгвэл хожим нь “Ногоон луу” одонгоор Гитлерийн үнэнч анд, гуравдугаар Рейхийн профессор Карл Хаусхофер шагнагдаж байсан байна. 1945 онд Берлинийг эзлэх үеэр фюрерийн ордноос зүүнийг баримтлагч нацистийн цогцос олдсон гэдэг. Газарт үхсэн хэвтэх цогцоснууд дундаас гартаа ногоон өнгийн бээлий өмссөн профессорыг шууд таньж болох байлаа.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )