Эрх баригчид таван толгойн хувьцаагаар хуурамч амлалтаа “хаацайлж” өнгөрөх нь

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 31

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн хувьцааг хэрхэн иргэддээ хүргэх, нэрлэсэн үнийг тогтоох асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Үүний дараа Ерөнхий сайд Сү.Батболд өөрийн биеэр хэвлэлийнхэнд мэдэгдэл хийнэ гэж байгаа. Засгийн газрын энэхүү шийдвэр нь МАН, АН-ын 2008 оны гол амлалтыг “нугалж” байгаа бөгөөд иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө хэмээсэн эрх баригчид амлалтаа биелүүлж буй жүжгийн төгсгөлийн үзэгдэл болж хувирах нь. Нэгэнт биелэшгүй зүйл амласан эрх баригчид “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнээр хуурамч амлалтаа хаацайлж өнгөрөхөөс өөр аргагүй болсон бололтой.
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top