92 настай эмгэн хөршөө бууджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

Флоридад амьдардаг Элен Штодингер гэх хатагтай өөрийн хөрш  53 настай Двайт Бертнерийн аминд хүрэхийг завджээ. Хохирогч хатагтай Двайтын хэлсэнээр Элен Штодингер тэднийг урилгагүй зочилсоноос хэрэг гарсан гэжээ. “-Тэр манайд орж ирчээд үнсүүлэхгүй бол гарахгүй гээд байсан. Тэгээд бид ширүүхэн маргалдсан” хэмээн мэдүүлжээ. Элен Штодингер тэр даруй гэртээ ороод гар чирэхдээ буу авсан байж. Тэгээд шууд Двайт руу галлажээ. Бертнер шархджээ. Элен уг нь хөршөөсөө машиныг нь түр хэрэглэхээр гуйх гэж байсан аж. Хуулийн дагуу түүнд эд материалын хохирол учируулсан хэмээн 15.000 ам.доллараар торгох бололтой. 

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top