Тус улсын Хомс хотод зэвсэгт босогчид ээлжит халдлагаа хийжээ. Үүний улмаас 11 хүн нас барж, гурван хүн хүнд шархдсан талаар мэдээлж байна. Автобусанд нийслэл Дамаск орохоор энгийн иргэдийн хамт цэргийнхэн ч явж байжээ. Тэдэн рүү гранатометоор гал нээжээ. Нийт 14 зорчигч байснаас гурав нь халдагчдын бүслэлтээс мултарч чаджээ.
Сэтгэгдэл ( 0 )