Нохойгоо 11 удаа хутгалжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 26

АНУ-ын иргэн, 42 настай Ларри Доллинс өөрийн 14 сартай нохойгоо 11 удаа хутгалсан байна.  Тэрбээр нохойгоо өнгөрсөн ням гарагт  хутгалсан бөгөөд нохой өнөөдрөөс л өөрөө хоол иддэг болсон гэнэ.  

Одоогоор нохойн эзэнг танхайрсан болон амьтны эрхэнд халдсан гэдэг үндэслэлээр   10,000 ам.доллар болон 180 өдөр хорих ялаар шийтгэх ажээ.

Тухайн үед хэргийн газарт байсан нохойн эзний найз: Би Ларриг боль гэж хэлсэн. Нохойг нь үхсэн байх гэж бодож байсан юм.  Хөөрхий нохой амьтай үгүй нь мэдэгдэхгүй байсан гэж хэлсэн байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top