Баатарлаг үйлстэн хүүхдүүд

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 01

Натан Томсон, 9 нас

Тэрээр хутгаар зэвсэглэсэн хар тамхичнаас ээжийнхээ амийг аврахдаа нүүрэндээ шархаджээ. Натан ээжийг нь алах гэж байсан Хью Кларк гэгчийн нуруун дээр үсрэн гарсан байна. Гэмт этгээд хүүгийн нүүрийг хутгаар гэмтээсэн бөгөөд энэ үед зоригт жаал арын хаалгаараа гүйж гаран хөршийнхөөсөө тусламж дуудаж амжсан. Ээж нь найман удаа хутгалуулсан ч азаар амьд үлджээ.  

Алексис Гуддинс, 7 нас

Детройтын Кемпбелийн нэгдүгээр ангийн сурагч Алексис нь ээжийнхээ сахиусан тэнгэр гэнэ. Ээж Салета нь охиныхоо хамт машин дотор байхдаа амраг залуудаа буудуулжээ. Буудуулах агшинд охин нь ээжийгээ биеэрээ хаан тэврэн авчээ. Эхний буудалт эхийг нь толгой, гаранд нь шархдуулсан бол охин нүд, дух, хүзүү, цээж, баруун гартаа нийт зургаан удаа буудуулсан байна. Гайхамшиг л охиныг амьд үлдээсэн гэлтэй.   

Камал Непали, 12 нас

Энэ зоригт хүү 20 метрийн гүн хавцал руу унасан хоёр настай охины амийг аварчээ. Охин чухам яаж яваад  тэр нүхэнд унасан учрыг олоогүй байв. Аврагчид охиныг аврахын тулд 22 цаг ажилласан ч... Ингээд ах нь охин дүүгээ аврахаар зөвшөөрчээ. Хүү харанхуй нүх рүү ороход 20 минутыг зарцуулсан бол гаргаж ирэхэд ердөө 15 минут л болсон ажээ. Ийнхүү аврах ажиллагаа ердөө хагас цаг л үргэлжилсэн байна.     

Изабель Килинг, 2 нас

Изабелийн ээж Жоанна нь бие нь эвгүйрхсний улмаас хүчтэй эм уусан бөгөөд тэр дороо шокийн байдалд оржээ. Ингээд ухаан алдахаасаа өмнө ээж нь охиндоо 911 рүү залгахыг захиж. Охин ч даалгаврыг амжилттай биелүүлсэн гэнэ. Балчир охин дугаар луу залгаж өөрийнхөө нэр болон гэрийн хаягаа хэлээд ээжийгээ бие нь муу байгаа талаар дуудлага өгсөн байна. Охин зурагтаар хүүхдийн нэвтрүүлэг үзэж байхдаа 911-т дуудлага хэрхэн өгч байгааг хараад тогтоосон байжээ.

Агустин Робинет, 6 нас

Энэ хүү ирээдүйд чадварлаг эх баригч болох гэнэ. Түүний ээж нь юу юугүй төрөх болон өвдөхөд дэргэд нь зургаан настай хүү нь л байжээ. Ингээд аав руугаа хурдан хэл гэсэн байна. Харин аавыгаа хэдэн мөчийн дараа иртэл хүү ээжийнхээ дэргэд сахин анхны тусламжийн зүйлсийг нь бэлтгэж өгөөд байсан гэнэ. Хожим хүүгээс асуухад ээж нь хүн төрөхдөө маш их өвддөг, гэхдээ түүнээс огт айж сандарч болдоггүй юм гэсэн захиасыг нь дагасан хэмээжээ. 

Коди Макнис, 5 нас

Коди хүү гурван настай дүүгийнхээ амийг аварсан баатар эр. Тэр унтаж байгаа дүүгээ шатаж байгаа трейлерээс амьд гаргаж авчээ. Галын хүчтэй дөлөөс болон ээж нь байшингийнхаа нөгөө булангаас хүүхдийн унтлагын өрөө рүү очиж боломжгүй байсан бөгөөд таван настай хүү нь байгаагүй бол дүү нь угаартаж амиа алдах байсан гэнэ.     

Чарли Симпсон, 7 нас

Энэ хүү Гаитийн газар хөдлөлтөд өртөгсдөд тусламжийн гараа сунгаснаараа алдартай билээ. Тэр дугуйн дээрээ “Намайг Чарли Симпсон гэдэг. Би Гаитийн газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон ард түмэнд тусалж байна. Би энэ мөнгөөр ундны ус, хоол, майхан авч өгнө” гэсэн бичиг бүхий самбар байлуулжээ. Мөн сайтад ч мэдээллээ байршуулжээ. Ингэсний үр дүнд тэрээр 120.000 фунт цуглуулан хандивлажээ.

Айдан Тернер, 10 нас

Хүүгийн ээж Аманда Смит усанд орж байгаад ухаан алджээ. Ээжийгээ болохоо байсныг мэдсэн хүү ваннанд байгаа ээжийнхээ толгойг үснээс нь татаж гаргаад сувилагч эмээ рүүгээ утасдаж дууджээ. Эмнэлгийн яаралтай тусламж авч амьд үлдсэн ээж нь гурав хоногийн дараа эмнэлгээс гарчээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top