Жил бүрийн 4-р сарын 20-нд төрсөн өдрийн тоглолтоо хийдэг поп хатагтай энэ жилийн төрсөн өдрөө Кувейтэд өнгөрөөх гэнэ. Уг нь тоглолт нь цөм ашигтай байдаг гэж ярих юм билээ. Хаан банк бүх зардлыг нь даана, хашир зөвхөн орлогоо хамж авахад доод тал нь 30 сая төгрөг орж ирнэ. Тэгэхээр энэ том орлогоо хаяад Арабын орныг зорьж явааг бодоход их л ашигтай санал ирж дээ. Түүнээс биш Сараа баргийн юманд гоомой хандаж, “цэцэг түүдэг” халтар хүүхэн биш билээ. Арай Араб залуу . . . За яршиг даа, үгүй байлгүй. Мартсанаас цаадах чинь “Аргагүй амраг” нэртэй этник стилийн дуу зонхилсон шинэ цомгоо энэ зун гаргах гэнэ шүү. Түүнээс фэнүүд нь ихийг хүлээж байгаа. Сараа хэзээ ямагт жинхэнэ фанатууднхаа урмыг хугалж байгаагүй дээ. Нас ахих тусам сайхан дуулах юм. Хоолой ч гэж хоолой юмаа.
Р.Зоригт. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )