Барак Обамагийн машиныг дуудлага худалдаанд оруулна

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 01

Барак Обомагийн хэрэглэж байсан 2005 оны Chrysler 300c авто машиныг дуудлага худалдаанд оруулахаар болсон бөгөөд нэг сая ам.доллараас дуудах ажээ.   Уг машин нь 30400 км явсан гэнэ. Kelley Blue Book буюу машины гарын авлагад  Ерөнхийлөгчийн экс машины одоогийн үнэлгээ ойролцоогоор 14,346 мянган ам.доллар гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 2007 онд түлш бага зарцуулдаг “Ford Escape Hybrid” загварын машиныг худалдан авснаар  ийнхүү экс машинаа зарж байгаа юм.

Нью-Йоркийн түүхэн эд зүйлсийн судлаач Брайн Чейн  “Obamacar” нь нэг сая ам.доллараар зарагдаж байгаад “сэтгэл дундуур” байгаагаа хэлсэн байна.  Тодруулбал:  Миний бодлоор АНУ-ын түүхэн дэх Африк гаралтай анхны хар арьст Ерөнхийлөгчийн машин үүнээс илүү үнэд хүрэх ёстой. Гол нь хүлээх хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл жил өнгөрөх тутам түүний машин үнэд орно хэмээн хэлсэн байна.  

Үүнээс өмнө Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинижадын 1977 оны Peugeut машин 2,5 сая ам.доллараар зарагдаж байсан түүхтэй.  

О.Энх-Амгалан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top