Нэр нь үл мэдэгдэх энэ зураач хэзээ нэгэн цагт гар зураг нь тус аллагын лагерий үнэн төрхийг дэлхий нийтэд илчлэхэд тус нэмэр болно хэмээн үзэж байсан тодорхой. Эдгээр зургийг Польшт нээгдсэн түүхийн музейд анх тавьсан байна. Харин 1943 онд зургийн зохиогч нь бүтээлээ шилэнд хийн сайтар таглаад нэгэн барак байшингийн карниз доогууо нуусан байжээ. “Освенцимийн зургийн цомог” нь 12 хуудастай, 32 зургаас бүрдэнэ. Зохиогч нь бүтээлийнхээ дор “Н.Н.” гэсэн тэмдэглэгээ тавьжээ. Бас ч гэж мэргэжлийн шахуу байдалд зурсан болохоор энэ хүн зүгээр ч нэг хоригдол байгаагүй бололтой хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Эдгээр зургийг бүр 1947 онд “Освенцим-Бжезинка” гэх музейн ажилтан олсон хэдий ч өнөөг хүртэл олон нийтэд үзүүлэлгүй хадгалж байсан гэнэ. Освенцимд \”Аушвиц”\ нацистууд нийтдээ дөрвөн сая орчим хоригдолыг хомроглон хөнөөсөн билээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )