Балтын тэнгисээс харь гарагийн нисдэг таваг олжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 02

Шведийн сөнөсөн хөлөг онгоцны хайгуулын баг 2011 онд далайн ёроолоос диск шиг хэлбэртэй, ер бусын зүйл олсон байна.  Судлаачид, төдийгүй цөөнгүй хүн  уг зүйлийг харь гарагийн нисдэг таваг байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Хайгуулын багийн ахлагч ПетерЛиндберг: Бидний олдвор Балтын  тэнгисийн 91 метрийн гүнээс олдсон. Харь гарагийн нисдэг таваг маань  59,4 метрийн диаметртэй, 2011 оны 6-р сард олдсоныг өнөөдөр хүртэл нууцалсан гэдгийг  баталжээ.

Одоогоор уг нисдэг тавагыг судалж байгаа бөгөөд сонирхол татахуйц зүйлс гарч ирэхийг нь хүлээж байгаа гэнэ.

Далайгаас олдсон зүйлсийг судалдаг судлаач Ардиас Олссан “Одоогоор Балтын тэнгист бидний илрүүлсэн 20 мянга орчим олдвор байгаагийн олонхи нь сөнөсөн хөлөг онгоц байгаа. Миний тооцоолсноор далайн ёроолд  100 мянгаас ч илүү олдвор байгаа” гэж  хэлжээ.

О.Энх-Амгалан

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top