Америкийн алдарт жүжигчин, загвар өмсөгч Ким Кардашиан итгэл үнэмшилтэй, шашин шүтдэг хүн гэдгээ бусдад харуулахаар шийджээ. Үүний тулд тэрбээр өөрийнхөө твиттерт хэд хэдэн нүцгэн зураг оруулсныхаа дараагаар “би библи уншихыг хүсэж байна” хэмээн бичсэн байна.
Түүний ариусах нь юу л бол. Магадгүй 72 хоногийн настай бүтэлгүй гэрлэлтээ мартах гэсэн амжилтгүй оролдлогын нэг байх магадлалтай юм. Ким Кардашиан христийн шашинтан болсон ч одоо амрагийн харьцаатай байгаа лалын шашинтай Лиам Неллссоноосоо болоод Коран судар унших магадлал өндөр хэмээн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байна.
Тэрбээр өөрийнхөө энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор нэгэн ярилцлагадаа “Бурка /лалын шашинтай эмэгтэйчүүдийн өмсгөл/ өмссөн хүмүүсийн зургийг харж байгаад гар хангалга хийх сайхан санаа төрсөн. Үнэндээ хүн бүр гар хангалга хийдэг шүү дээ. Бэлгийн амьдарлын тал дээр нээлттэй байхыг хүсэж байна. Би мал хариулах мэтийн ажилд тийм ч сайн биш. Би энхрий ялдам хүн. Тиймээс биеийн хүчний ажил хийж өөрийн энхрий гараа заваартуулмааргүй байна. Та нар ойлгохгүй байх л даа.” хэмээн цочир мэдэгдэл хийсэн нь олны эгдүүцлийг хүргэлээ.
О.Энх-Амгалан
Сэтгэгдэл ( 2 )
Тэнэг, боловсролгvй садар эмийг Америкийн доод масс л тоох байх аа.
Алдарт жүжигчин, загвар өмсөгч гэнэ үү! Хэзээ ийм цол авцийн