Зохиолч, багш Хуучинхүүгийн Хятадуудад тамлагдах болсон шалтгаан

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 02

Уншигчийн ирүүлсэн захидал

Монголын эрх чөлөөний төлөө, Монгол үндэстний төлөө санаагаа зовоож уран бүтээл туурвиж явсан энэ эгэлхэн эх хүнийг Хятадууд яагаад ингэж аймшигтай тамлан зовоож хорьж цагдах болов…?
Элэг нэгт ахан дүүсээс нь ингэж сорлон тамлан зовоож байж Монгол улсын ард түмний итгэлийг олж Монгол төртэй эдийн засаг, улс төрийн өндөр төвшинд хамтран ажиллах гэж байгаа Хятадуудын үнэн царайг өөрийн эрхгүй нулимж хаямаар…

Бүхэл бүтэн Хятад улс энэ энгийн зохиолч эмэгтэйгээс тэгтлээ айж болгоомжилж байгаа гэдэгт хэн ч үл итгэнэ. Харин түүний цаана ямар бодол санаа байгааг эгэл ямар ч хүн ухаж ойлгоно.

Ингээд Хуучинхүү багшийн хамгийн сүүлд хэрэгт татагдах болсон УРИАЛГЫГ Монгол бичгээр болон, крилл үсгэнд буулгаж нийтэлж байна. Мэргэн уншигч та тунгаан бодох буй за.
.(нутгийн аялгаас хамаарсан үгсийг баримжаа аялгад оруулж, найруулгын жаахан засвар хийсэн болно. Монгол бичгийг зураг хэлбэрээр оруулсан учир зурган дээр дарж томруулж уншаарай. С.Батаа.)
Уриалга
Хадааг тосохоор очьё
Энэ жилийн 12-р сарын 10н бол 62 дэх жилийн дэлхийн хүний эрхийн өдөр болно. тэр өдөр Хадаа шоронгоос суллагдана.. Одоо 34 өдрийн дараа манай БААТАР уяаас хүлээснээс суллагдаж, манай хэн нэгэнтэй уулзаж болохоор боллоо.

Одоогоос эхлээд өдөр тоолон хүлээе! Бүгдээр өөрийн БААТАР аа орон шоронгоос тосож авах тохиолыг насандаа ганц удаа ч тохиолдох боломж байж магад. Бид энэ боломжийг алдаж болохгүй.
Хадаа бол ганц айлын ХАДА биш. Харин Монгол хүмүүн бүрийн ХАДАА билээ.
Хадаагийн эхнэр хүү хоёр л тосохоор очвол , Монголчууд бид сэхээрэл ухамсарын талаар үхширч байгааг харуулж, Монгол хүмүүс өөрийн нэр нүүрээ гээсэн явдал болно.
БААТАРАА амьд байгаад нь хүндэтгэлээ дэвшүүлье! Гадаа мээрин байлдаж явж байх үед бүх Монголчууд дэмжиж байсан бол өнөөдөр Өвөр Монголын түүх ондоогоор бичигдэх байсан.Явцгаая БААТАРАА тосохоор очьё!!!

Уриалга 2
Энэ жил Хадаа гяндангаас суллагдана.
15-н жилийн турш хар шоронгийн хатуу тамлалд тэргүүнээ бөхийлгээгүй эрч зоригыг нь бишрэн хүндэтгэж байна.
Манайд БААТАР байхгүй биш, УДИРДАГЧ БАЙХГҮЙ бишээ…Нэг БААТАР-н дууриалаар мянган БААТАР цойлон босч, хүчирхэгжин зогсох болтуухай!
Монгол соёлын гэгээг ганц хүн авчирч дийлэхгүй учир, бүгдээр нойрноосоо сэрж өндийн босоё! Эх соёлоо хямралаас аврахаар ухаанаа нэгтгэн зүтгий!!!

БАГШ, ЗОХИОЛЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ, МОНГОЛЧУУДАА!!!
Бидний үйл ажиллагааг дэмжсэн таны LIKE бол Хятадын шоронд хэрцгийгээр тамлагдаж байгаа Хуучинхүү гуайг суллах тэмцлийн нэг хэсэг юм.

Бид хэдий чинээ олон LIKE дэмжлэгтэй байна тэр хэрээр дэлхийн хүний эрхийн байгуулга, нэр нөлөө бүхий ТВ, сонины анхаарлыг татах ба тэдний дэмжлэгийг авах боломжтой болно.
Хуучинхүү гуай бол жирийн нэг Монгол эмэгтэй, эх хүн, зохиолч хүн, БАГШ хүн. Тэр зөвхөн Монгол үндэстнийхээ төлөө уран бүтээлээ туурвиж, Монголчуудынхаа төлөө үгээ хэлж тэмцэж байснаас одоо ийнхүү Хятадын шоронд 440 илүү хоног аймшигтайгаар тамлагдаж байна.
Бидний ээжээс, эгчээс ялгаагүй энэ эмэгтэйг харгис Хятадын тамлалаас салгахын тулд боломжтой бүхий л арга замыг эрэлхийлж тэмцэх хэрэгтэй гэж нийт Монголчуудыгаа уриалж байна.
Мөнх тэнгэр биднийг ивээх болтуухай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top