300 зорчигч бүхий хөлөг онгоц живжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 02

Автралийн хойд хэсэгт орших Папуа Шинэ Гвиней улсын эрэг орчимд Кимбе болон Лэйе хотуудын хооронд аялж явсан 300 зорчигчтой хөлөг онгоц живжээ. Энэ талаарх  шуурхай мэдээллийг олон улсын хэвлэлийн агентлагууд дамжуулж байна. “Rabaul Queen” хэмээх уг гатлага онгоц  Кимбе, Лэй эргийн хооронд тээвэр хийдэг аж. Гатлага онгоцын оператор “Star Ships” өнөөдөр өглөө онгоцны багийнхнаас холбоо тасарчээ.

Папуа Шинэ Гвиней болон Австралийн тэнгисийн аврах албаныхан ослын газарт очиж эрэн хайх, аврах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гатлага онгоцны оператор компани “Star Ships” компанийн төлөөлөгч цаг агаарын таагүй байдлаас болж онгоц живсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа ажээ. 

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top