Живсэн хөлөг онгоц 350 зорчигчтой байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 02

Автралийн хойд хэсэгт орших Папуа Шинэ Гвиней улсын эрэг орчимд Кимбе болон Лэйе хотуудын хооронд аялж явсан 300 зорчигчтой хөлөг онгоц живсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл уг хөлөг онгоцонд 350 зорчигч тээвэрлэж явсан бөгөөд 28 зорчигчийг аварсан байна.

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч цаг агаарын таагүй байдал хэмээн судлаачид үзэж байна.

Зорчигчдийн дунд гадаадын иргэд байсан бөгөөд талийгаачдийг эхнээс нь аниулах ажиллагаа явагдаж байгаа гэнэ.

Арал хооронд байнга зорчигч тээвэрлэдэг хөлөг онгоц живснийг дуулсан орон нутгийн иргэд ихээхэн цочирдон хүлээн авсан байна.

Ослын талаарх мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.

 А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top