“Вackstreet boys” хамтлагийн гишүүн Ник Картерийн дүү Лесли Картер өнгөрсөн сарын 31-ны өдөр тодорхойгүй шалтгааны улмаас нас барсан билээ. Тэрээр нас барахаасаа хэдэн цагийн өмнө аав руугаа залгаж “бие тавгүйрхээд байна” хэмээн ярьсан байна. Үүний дагуу түүнд анхан шатны тусламж үзүүлсэн ч эмнэлэгт ирээд амьсгал хураасан ажээ. Нөхөр охины хамт амьдардаг байсан Лесли Картерийг мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан болохыг судлаачид тогтоожээ. Тодруулбал талийгаач мансууруулах бодис бүхий тайвшруулах эмийг хэтрүүлэн хэрэглэсэн гэнэ.
Ах, дүү нараасаа дутахааргүй дуучин гэдгээ нотлоод байсан түүний үхэл гэр бүлийнхэнд нь хүндээр туссан юм. Тиймээс дуучны үхлийн талаар ихэд нууцалж байгаа ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )