Бизнес зөвлөгөө
Санхүүгийн тайлан хэдэн янз байх ёстой вэ?
-Татварынханд зориулсан
-Хөрөнгийн биржид
-Өртэй банкинд
-Зээл авах банкинд
-Гадаад түншүүдэд
-Рекитүүдэд
-Ажилчин албан хаагчиддаа
-Өөртөө
-Яг үнэнээрээ… гэх мэт төрлүүд байвал таны ашиг орлого сайн, зарлага гарлага бага байх болно.
Шинэ шампунь
“Мартамхай” нэртэй шинэ шампунь худалдаанд гapлaa. Уг шампунийг хэрэглэснээр та, хагийг бүрмөсөн мартах болно.
-------------------------
Шаргал үст хүүхэн дэлгүүрт:
-Энэ юу вэ?
-Халуун сав.
-Юу юм?
-Халуун юм хийвэл халуунаар нь байлгадаг, хүйтэн юм хийвэл хүйтнээр нь байлгадаг юм.
Маргааш нь шаргал үст хүүхэн ажил дээрээ халуун савтай ирэв.
-Наана чинь юу байгаа юм?
-Энд үү… энд их гоё юм байгаа…
-Юу байгаа юм?
-Хоёр аяга халуун кофе, нэг аяга хүйтэн ундаа байгаа.
---------------------------------
Яаруучуудын тосгон. Нэг яаруу эр дээр нөгөө нэг нь ирэв. Гэрийн эзэн эр:
-Хоёулаа цай чанаж уух уу?
-Тэгье л дээ.
Хоёр эр гялс манас ус буцалгаж аяганд хийж сахар хутгаж уув. 10 секунд!
-Хоёулаа Васяг дуудах уу, ганц юм аваад ир гэж.
-Тэгье.
Нэг нь утсаар ярив.
-Васька, чи, бид хоёр дээр ганц шил юм аваад хүрээд ир.
2 секундын дараа хаалга тогшив. Хоёр эр хаалган дээр уралдан очиж онгойлгов. Хэн ч алга, Хаалганы гадна талд “-Хаалга тогшоод зөндөө хүлээлээ, онгойлгож өгөхгүй болохоор чинь явлаа, дараа уулзъя Пока” гэсэн бичиг байлаа…
--------------------------
Нэгэн фермер хотоос машин худалдаж авчээ. Удалгүй машин худалдаж авсан компаниас нь үнийн нэхэмжлэх ирэв. Анхны үнэн дээр баахан юм бичиж олон мянган доллар нэмсэн байв…
Дараа нэг удаа нөгөө компани нь фермерээс нэг үнээ худалдаж авав. Фермер нэхэмжлэх бичив:
-Үнээний үндсэн үнэ 2400 $
-Цэвэр арьсан бүрхүүл 100 $
-Байгалийн будгаар будсан 150$
-Өвөл хөлддөггүй, зун халдаггүй сүүний сав 50$
-Ялаа шумуул үргээгч 30$
-Өвөл зуны 4 дугуй 800$
-Бүх төрлийн шатахуунаар ажиллах аппаратур 1400$
Нийт дүн 4700$
---------------------------
Тэнгисийн сургууль төгссөн оюутан олон сарын далайн аялалд олон орон дамжин явах болов. Далайчин аав нь юмыг нь бэлдэж өгч байна.
-Миний хүү гүйгээд аптекаас хэдэн презерватив, бас бөөлжихөд уудаг эм аваад ир. Далайд анх гарч байгаа хүн давалгаанд заавал бөөлждөг юм. Нөгөөх нь юунд хэрэг болохыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ.
Хүү гүйгээд аваад ирэв.
Аав:-Ийм цөөхнийг үү, дахиад аваад ир, хэрэг болно.
Хүү дахин гүйгээд хэдэн эм, хэдэн презерватив аваад ирэв.
Аав:
-Чи олон сараар явах юм чинь ахиухан аваад ир л дээ.
Хүү дахин аптект ирэв:
Аптекийн худалдагч:
-Чи ч сонин залуу юм даа…
-Яаж байна?
-Бөөлжис хүрээд байгаа хүүхэнтэйгээ ийм олон удаа “унтдаг”…
---------------------------------
Дундад азийн сонин дахь зар: “-Залуухан эхнэр хямд зарна, хоёр хүүхэд нь үнэгүй!”
-------------------------
Бяцхан хүү ээжээсээ:
-Ээж ээ, хүүхэд яаж гардаг юм бэ?
-Эхлээд толгой нь, дараа нь гар нь, дараа нь хөл нь гардаг юм.
-Тэгээд дараа нь бүгдийг нь нийлүүлдэг юм уу?
--------------------------------
Нэгэн мотоцикльтэй эр хар хурдаараа давхиж явтал өмнөөс нь нэг хэрээ нисээд ирэв. Эр тормоз дарсан боловч амжсангүй, хэрээ малгайг нь мөргөн газар унав… Эр, хөөрхий шувууг өрөвдөн гэртээ авчран торонд хийж дотор нь ус талх тавив.
Өглөө нь хэрээ ухаан орон сэргэв. Тэрээр торон дотор байх бөгөөд өмнө нь тавагтай ус, хэрчим талх байхыг хараад “-Ээ бурхан минь, би өчигдөр мотоцикльтэй хүн мөргөөд алчихжээ” хэмээн бодлоо.
------------------------------
Эмэгтэйчүүдийн эмч дээр нэгэн бүсгүй ирэв.
-Эмч ээ, би нөхөрт гараад хоёр жил болж байна…хүүхэдтэй болдоггүй…
-Та тэр өрөө рүү ороод хувцсаа тайлаад орон дээр гараад хэвт.
-Эмч ээ… би уг нь нөхрөөсөө л хүүхэдтэй болмоор байх юм…
--------------------------
Гурван эр модон дотор пиво ууж байна. Хоёр нь мод руу босоогоороо, нэг нь суугаагаараа шээгээд байв. Нөгөө хоёр нь асууна:
-Чи яагаад сууж шээгээд байгаа юм?
-Өчигдөр энэ муу эрхтнээс болж нэг хүүхнийг яаж ч чадалгүй явуулчихсан… тэгээд өнөөдөр тэрийг нь бодохоос, барихаас дургүй хүрээд байна!
---------------------
Их хурлын гишүүд хуралдааны завсарлагаар зурагтын олон улсын мэдээ үзэж байна. BBC-ийн нэвтрүүлэгч:
“-Yesterday 3 brazilian soldiers were killed” (Өчигдөр З бразил цэрэг алагдсан байна. Орч.)
Америкт хэдэн жил сурсан гэх нэгэн гишүүн, “-0 my god!!!” хэмээн хашгирч толгойгоо барьснаа, бусдаасаа, бразиллион гэдэг чинь хэдэн сая гэсэн үг билээ, хэмээн асуулаа…
----------------------------
Гахай иддэггүй, эмэгтэй хүнтэй унтдаггүй хоёр шашны хоёр лам вагонд хамт явж байна. Баахан “буу халсны” эцэст “хүүхэнтэй унтдаггүй нь” “гахай иддэггүйгээсээ” асуув:
-Чи гахай үзсэн үү?
-Ээ бүү үзэгд, хүнд хэлэх юм биш, үзэлгүй яахав дээ… Харин чи хүүхэнтэй унтаж үзсэн үү?
-Ээ бурхан минь, чихээ таглаарай, үзэлгүй яахав…
-Гахайнаас хамаагүй гоё гэж үнэн үү???
Хувилбар:
Гахай иддэггүй, эмэгтэй хүнтэй унтдаггүй хоёр шашны хоёр лам вагонд хамт явж байна. Баахан “буу халсны” эцэст “хүүхэнтэй унтдаггүй нь” “гахай иддэггүйгээсээ” асуув:
-Чи гахайн мах идэж үзсэн үү?
-Ээ бүү үзэгд, хүнд хэлэх юм биш, үзэлгүй яахав дээ… Харин чи хүүхэнтэй унтаж үзсэн үү?
-Ээ бурхан минь, чихээ таглаарай, үзэлгүй яахав…
-Гахайн махнаас хамаагүй гоё гэж үнэн үү???
----------------------------------
Аав:
-Миний хүү, хөршийнхөөс алх бахь хоёрыг нь гуйгаад ир.
Хүү төдөлгүй ирэв:
-Аав аа, хөршийнд байхгүй гэнэ ээ.
-Хм, муусайн юмнууд их юм харамлаж дээ… алив, өөрийнхийгээ аваад ир…
-------------------------
Эхнэр:
-Хөөе, чи өчигдөр хэдэн загас барьсан бэ?
-Зургаан цурхай.
-…муусайн худалч луйварчингууд…
-Яасан бэ, би худлаа хэлсэн юм уу, өчигдөржингөө л загас барьж байгаад ирээ биз дээ.
-Өнөөдөр дэлгүүрээс 8 цурхайны үнийн нэхэмжлэл ирээд!!!
Slava Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )