Дэлхийн хамгийн намхан эмэгтэй улс төрд хүчин зүтгэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 04

Дэлхийн хамгийн намхан эмэгтэй болох Энэтхэгийн иргэн Жоити Амге одоо дэлхийн хамгийн намхан сонгуульд оролцогч болсон байна.

Жоити Энэтхэгийн Мумбай хотын барууны Махаража Нэйрширмэн Сэна намыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн бөгөөд сонгуульд оролцох нь түүний нэг зорилго байжээ.

Тэрээр Мумбайд болж байгаа  орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд ирж оролцсон нь онцлох үйл явдал болсон бөгөөд түүнийг мэргэжлийн бөхийн тамирчин Агуу Кали толгой дээрээ өргөснөөр бараг хоёр метр өндөртэй болж харагдсан нь цугласан олныг алмайруулсан байна.

“Алдартай байхын нэг хэцүү зүйл нь хаа ч явсан олон хүмүүс хүрээлж залхмаар олон асуултыг асууцгаадаг. Хэрвээ би дэлхийн хамгийн намхан хүн биш байсан бол алдартай болж чадахгүй байсан” гэж хэвлэл мэдээллийнхэнд ярьсан аж.

Бяцхан эмэгтэй 2011 оны 11-р сард 18 нас хүртлээ хамгийн намхан өсвөр насны хүүхэд гэсэн Гиннесийн дээд амжилтын  эзэн байсан бөгөөд одоо хамгийн намхан эмэгтэй хэмээх шинэ нэрийг зүүж Гиннесийн номонд 2 дахь удаагаа бичигдээд байна.

Амге 62,8 сантиметрийн өндөр, 5,5 килограмм жинтэй бөгөөд төрснөөсөө хойш ердөө 4,2 килограммаар  нэмэгджээ. Тэр төрөлхийн мөгөөрсний гажигаасаа болоод төрсөн цагаасаа хойш нэг сантиметр ч өсөөгүй байна.

О.Энх-Амгалан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top