Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхемд зориулж H&M фирмийн Лондон дахь дэлгүүр хүрэл хөшөө бүтээсэн гэнэ. Дотуур хувцастай хөлбөмбөгчний амьд хэмжээтэй уг хөшөөний нээлтэд Дэвид Бэкхемийг ирэх сургаар шүтэн бишрэгчид нь түүнийг ойроос харж, гарын үсгийг нь авахаар дэлгүүрийн гадаа урт дараалал үүсгэсэн байна. Гэвч Дэвид Бэкхемийг рекламд зураг авахуулсан шиг тайчиж, дотуур хувцасны загвар үзүүлнэ гэж хүлээж байсан хүмүүсийн урам хугарсан гэнэ. Учир нь Реал Мадридын хуучин тамирчин дотуур хувцасны загвар үзүүлээгүй ажээ. Дэвид Бэкхем гурван жилийн өмнө эрчүүдийн дотуур хувцасны рекламд зураг авахуулахаар Armani-тай маш ашигтай гэрээ байгуулсан юм. Тэрбээр удахгүй “Armani”-тай хамтран дотуур хувцасны коллекц гаргах санаатай байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )