Тавдахь “Терминатор”-ыг “R” гэсэн зэрэглэлээр бүтээх болсоноо продюсер Меган Эллисон өөрийн Twitter-дээ бичжээ. –Одоогоор шинэ ангийн талаар тодорхой мэдээлэл өгөх болоогүй байна. Ямартаа “R” зэрэглэлээр хийх нь ойлгомжтой боллоо. Ингэхээр 17 нас хүрээгүй хүүхэд заавал том хүний зөвшөөрөлтэй үзэх болно хэмээн Эллисон дурьджээ. Харин шинэ кинонд ажиллах найруулагч одоогоор нэрлэгдээгүй байна. Гэхдээ Жастин Линд ийм боломж олдох магадлал өндөр гэжээ. Хэрвээ баг шуурхай бүрдсэн тохиолдолд Терминатор 2014 онд шинээр төрөх ажээ.
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )