Уитни Хьюстон ийм ч болчих гэж дээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 04

Түүний $100 сая салхинд хийсчээ. Өөрөөр хэлбэл дууссан гэсэн үг. 48 настай поп хатагтай үнэхээр өмссөн хувцастайгаа л үлджээ гэхэд болно. 80-90 онд дэлхийг эзэгнэж байсан поп-дива Уитни маань цагтаа “Бие хамгаалагч” кинонд тоглоод  100 саяын гонорар авч байсан билээ. Харин одоо тэр ганц долларын төлөө ч гэсэн амь тавих нь холгүй болоод байна. Уитнигийн карьерийг өөдгүй нөхөр Бобби Браун болон хар тамхи, архи устгасан. Шинэ цомгоо гаргахад нь туслах үүднээс дуу бичлэгийн Arista компани урьдчилгаа гонорар олгосон ч гар дээр нь юу ч үлдсэнгүй гэнэ. Хэрвээ ойрын үед тэрээр мөнгөтэй болохгүй бол орон гэрээсээ ч салахад бэлэн байна. Саяхан тэр надаас 100  доллар зээлүүлээч гээд маш их өлсөж байгаагаа нуугаагүй ээ хэмээн дотны найз нь хэвлэлийнхэнд ярьсан байна.   

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top