Британийн поп-од Адель энэ сарын 12-нд Лос-Анжелест болох 54 дэх удаагийн “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслолд дуулах боломжтой болжээ. Учир нь тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард хоолойндоо хөнгөн хэлбэрийн мэс ажилбар хийлгэсэн бөгөөд Америкт хийх бүх тоглолтуудаа цуцлаад байсан билээ. Харин 23-тай бүсгүй энэ удаагийн "Грэмми"-гийн гол баатар нь болох гэнэ. 2011 онд түүний “21” хэмээх цомог нь бестселлер болсон юм. Энэ удаад тэрээр Оны шилдэг дуу, Оны шилдэг цомог, Оны шилдэг дуу зэрэг зургаан гол төрөлд нэр дэвшиж байгаа. Энэ ёслолд түүнтэй хамт Foo Fighters, Coldplay, Рианна, Бруно Марс, Пол Маккартни, Ники Минаж, Тейлор Свифт зэрэг алдартнуудад ая дуугаа өргөх боломж олджээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )