АНУ-ын Сеаттлэ хотод энэ оны сонирхолтой нэгэн хурим болжээ. Бабилон Авиаз нэртэй Америк эмэгтэй нурах гэж буй барилгатай гэрлэсэн байна. Энэхүү сонирхолтой гаж ч гэмээр гэрлэлт хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихэд татжээ.
Өмнө нь хотын захиргаанаас энэхүү барилгыг агуулахын зориулалтаар ашиглаж байж. 107 жилийн түүхтэй барилгыг үл хөдлөх хөрөнгийн нэгэн компани худалдан авчээ. Авиаз барилгыг нураана гэдгийг сонсоод олон жилийн түүхтэй энэхүү барилгыг хамгаалахын тулд гэрлэсэн гэжээ.
Найзууд болон ойр дотны хүмүүс оролцсон уг хуримын ёслолд “зөвшөөрч байна” гэсэн туузыг байшинг тойруулан ороосон байж.
Мөн эмэгтэй барилгыг хамгаалахын тулд бүхий л арга хэмжээг авна гэдгээ хэлжээ. Томоохон үл хөдлөх компаний мэдэлд шилжээд буй уг барилгын ойр хавьд гэр оронгүй иргэд амьдардаг байна. Эдгээр иргэд орох оронгүй болох бөгөөд өнгөд арьстнуудын оршин зуудаг газар луу явах шаардлагатай болно. Ингэхлээр минийхээр бол энэ барилга театр, гэр оронгүй хүмүүсийн түр оршин суух газар, эсвэл хүүхдийн асрамжийн газар ч байж болох юм гэж Авиаз ярьжээ. Мөн энэ бол зүгээр нэг нурах гэж буй барилга биш, бид үүнийг өөрчилж болно гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )