“Billboard” сэтгүүлийн энэ удаагийн шалгаруулалтад нийт 100 хүний нэр бичигдлээ. Гэхдээ тэдний ихэнх нь хөгжимчин дуучид гэхээсээ бизнесменүүд байгаа юм. Ингээд хамгийн нөлөө бүхий хүнээр энэ удаад "Live Nation" компанийн захирал, продюссер, менежер Ирвинг Азофф шалгарлаа. Тэрээр өмнө нь Van Halen, The Eagles, Кристина Агилера зэрэг алдартнуудтай ажиллаж байсан нэгэн. Сонирхуулахад Jay-Z \Шон Картер\, Бейонсе хоёр 13-т, U2 27-д, Жон Бон Жови 50-д, Тейлор Свифт 78-д Леди Гага 84-т оржээ.
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )